8. Гэрийнхэнтэй чинь танилцвал

200 15 2
                                    

*Намжүн*

Намжүн та хоёр танай аав ээжийнх рүү явж байгаа нь энэ билээ.

Үүдний хонх дарахад хаалга онгойн танай ээж инээмсэглэн харна.

Ч.ээж: Хүүеээ яасан сайхан залуу хүү вэ?

Намжүн бөхийн мэндлээд: Сайн байна уу? Би таны охины найз залуу байгаа юмаа.

Ч.ээж: Алив үүдэнд юугаа хийгээд байгаа юм бэ ор л доо. хэмээн зам тавихад та хоёр инээмсэглэсээр орлоо.

Цаана зочны өрөөний буйдан дээр чиний аав нүдний шил зүүчихсэн сонин уншаад сууж байх ба та хоёр луу харснаа: Хүүе миний охин хэмээн сонингоо эвхэн ширээн дээр тавиад: Наашаа суулдаа хэмээхэд Намжүүн та хоёр танай аавын өмнө цуг суув.

Ч.аав: За залуугийн нэр хэн бэ?

Намжүн дагзаа маажин: Намайг Ким Намжүн гэдэг.

*Согжин*

Долоо хоног бүрийн гурав дахь өдөр танайд гэр бүлийн уулзалт болдог билээ. Яг одоо Согжин та хоёр хоолны ширээний ард суун догбугги идэж байгаа нь энэ. Танай аав ээж хоёр ч бас та хоёрын өмнө суун хоолоо иднэ.

Ч.ээж: За тэгээд Согжин маань юу хийдэг юм бэ дээ?

Согжин: Би дуучин хүн л дээ. Хамтлагийн гишүүн. Бас хоол хийж чадна.

Чи: Ээжээ. Та Жиний дууг сонсож байгаагүй юм уу? Ямар сайхан дуулдаг гэж санана.

Ч.ээж: Уучлаарай. Аав бид хоёр чинь ер нь тэгээд зурагт ч нээх үзээд байдаггүй. Үзлээ гэхэд мэдээнээс өөр юм үздэггүй. Бас одоогийн дуучдыг ч мэдэхгүй юм байна ш дээ. Тэгээд дуучин хүн гэлүү? Нэг дуулаад үзүүлж болох уу?

Ч.аав: Тийм шүү. Хүргэн болох хүн маань дуучин хүн юм бол хоолойг нь нэг сонсъё. Дуулж чадахгүй бол манай хүргэн болно гэж санасны ч хэрэггүй ойлгоо?

Танай аав ийн хэлэхэд Жин чам руу харлаа.

Чи: Ааваа!

Ч.аав хөхрөн: За наргиж л байхад чинь. Дуулаарай залуу хүү.

Жин сандлаасаа босоод хоолойгоо нэг засчихаад дуулж эхлэв. Түүнийг дуулж дуусмагц танай аав ээж та гурав алга ташина.

Ч.ээж: Хөөх гоё дуулдаг хүү байна.

Ч.аав: Дуу сонсохыг хүссэн үедээ энэ хүүг авчраад дуулуулж байхаар юм уу?

Чи: Ааваа.

Бүгд гэрээр дүүрэн инээлдэнэ.

*Юнги*

Mongolia Reaction  ||  BTSWhere stories live. Discover now