3. Дугаарыг чинь авахдаа

317 29 4
                                    

*Намжүн*

Намжүн та 2 их дэлгүүр дотор тааралдсан ба хоорондоо уулзаагүй удсан хүмүүс шиг яриа өрнүүлнэ.

Харин тэр яриандаа: Дугаарыг чинь авж болох уу?

Намжүн чамд их таалагдсан учир чи шууд дугаараа өгөхөд:
Баярлалаа орой чам руу ярьнаа хэмээн гараа далласаар инээмсэглэн цааш явах аж.

*Согжин*

Чамайг гэр лүүгээ явж байхад хойноос чинь нэг хүн: Царайлаг залуугаа орхиод хаашаа явах нь вэ? гэж хэлэх дуулдав. Чи гайхан хойш эргээд харахад Жин өөдөөс чинь инээмсэглэн зогсох аж.

Чи: Чи энд юу хийж байгаа юм гэж асуухад тэр: Нэг охин замд таараад гэж хэлэн инээнэ.

Жин цуг явах замдаа дугаарыг чинь асуун та 2 их л хөгжилтэй явах аж.

*Юнги*

Юнги талбай дээр бусад хөвгүүдтэй цуг сагс тоглож байв. Чи хажуугаар нь явж өнгөрөхдөө сонирхол чинь хөдөлж очин суугаад тоглолтыг үзэн сууна. Харин чи өчигдрийн кафед таарсан Юнгиг харан ширтэн сууж байтал гэнэт бөмбөг толгой дээр чинь онож чи газар унав.
Сагс тоглож байсан хөвгүүд чам дээр очин зүгээр эсэхийг асуун чамайг түшин сандал дээр суулгалаа.

Юнги: Чи энд юу хийж байгаа билээ хэмээн чамаас асуулаа.

Чи: Зүгээр л сонирхоод л.

Юнги: Юунд сонирхол чинь хөдлөв? Юу ч гэсэн чи дахиад гэмт хэрэг хийх царайтай харагдаж байна. Дугаараа өг хэмээн чам руу ёжтой инээлээ.

*Хусог*

Чи явж байхдаа санамсаргүй Хусогтой мөргөлдөн унав.

Хусог: Уучлаарай зүгээр үү хэмээн чам руу гараа сунгалаа.

Чи толгойгоо барин ёолсоор дээш өндийн түүн рүү хартал тэр чам руу инээмсэглэн зогсох аж. Удалгүй чи түүнд гараа өгөн босохдоо: Баярлалаа гэж хэллээ.

Тэрээр зүгээр дээ хэмээн чам руу дулаахнаар мишээн инээмсэглэнэ.

Хусог: Дахиад таарах гэж.

Чи: Тиймээ гэнэтийн учрал байлаа хэмээн Хусог руу инээмсэглэв.

Хусог: Хүсвэл дугаараа өгөөч.

*Жимин*

Чи Жиминий фэн уулзалт дээр очин гарын үсгийг нь авахаар цаас өгөхөд тэрээр гарын үсгээ зурахтай зэрэгцэн дугаараа бичээд өглөө. Чи цаасыг нь аван Жимин рүү гайхан харахад тэрээр залга хэмээн чигчий, эрхий хуруугаа гозойлгон хацартаа барих аж.

*Тэхён*

Тэхён та 2 гадуур зугаалах бөгөөд тэрээр үе үе хөгжилтэй зүйл ярин чамайг инээлгэнэ.
Та 2 явсаар нэгэн сандал дээр суухад тэр: Хоёулаа зайрмаг авч идэх үү хэмээн асуулаа.

Чи дуртай зөвшөөрөн: Тэгье гэхэд тэр: Тэгвэл чи явчихаад ир тэгэх үү хэмээн муурын нүд гарган өхөөрдмөөр гуйв.

Чи урамгүйхэн толгой дохиод: За хэмээсээр цааш зайрмаг авахаар явлаа. Энэ хооронд чи цүнхээ үлдээсэн байсан тул Тэхён өөрийнхөө дугаартай цаасыг шалавхан шиг цүнхэнд чинь шургуулж орхилоо.

*Жонгүг*

Жонгүг та 2 хамт кино үзчихээд гарч байгаа нь энэ билээ.

Жонгүг: Нээрээ би дугаарыг чинь мэдэхгүй юм байна. Дугаараа өгөөч хатагтай гэхэд чи: Өгөхгүй гэвэл яах юм хэмээн түүн рүү ёжтой инээмсэглэв. Тэр урвайн доош харан хошуугаа унжуулах аж.

Чи түүнийг тоолгүй утсаа гаргаж ирэн хэн нэгэнтэй ярих гэж байхад Жонгүг гэнэт утасыг чинь булааж аваад өөрийнхөө дугаар луугаа залгаад амжив. Чи түүнээс утасаа өөрт эргүүлж өгөхийг хэлэн ноцолдсоор утасаа нэг юм аван Жонгүг рүү муухай харлаа. Харин тэр бахдалтай нь аргагүй өөдөөс чинь инээмсэглэх аж.

Зарим нэг нь аягүй зальтай тэ😂

Mongolia Reaction  ||  BTSWhere stories live. Discover now