Өглөө нүдээ нээхэд хажууд минь Крис гараа дэрлээд унтаж байв. Би босолгүйгээр түүнийгээ харан үсийг нь элбэлээ.
Би " Чи яагаад өөр хүнтэй унтчихсан юм? " гэж асуусан юм. Би үүнийг мэдмээр байгаа ч түүнээс асууж зүрхлэхгүй байна. Зүгээр л түүний унтаж байгаа Крисээс асуучихсан юм.
Би " Ямар их гомдсон гээч. Надаас уйдсан юм байна гэж л бодсон. Гэхдээ чи одоо миний хажууд байна." гэхэд тэр гэнэт босч ирснээ " гомдсон л юм байна шт "
Би " у.унтаагүй байсан юм уу? " гэхэд тэр инээснээ " чи намайг сэрээчихлээ " гэж хэлээд буцаад суудалдаа суув.
Өрөвдмөөр юм.
Би үнэхээр...
Үнэхээр өрөвдмөөр хүн юм.
Би " Ажилдаа яв "
Крис " Өдөр тийшээгээ явах болохоор санаа зоволтгүй " гэж хэлээд нэг санаа алдчихаад босон суув.
Би " Одоо тариа хийлгэх ёстой " гэж хэлээд босоход тэр " Юу вэ? Чиний өрөөнд орж ирж тариаг чинь хийдэг биз дээ? Яагаад.д явах гээд байгаан " гэхэд би " Чи намайг байнга ажигласан гэсэн биз дээ? Худлаа байсан юм уу? " гэж хэлээд хаалганы зүг хөдөллөө.
Крис " А.аан тэр үү? Би зарим өдөр л ирдэг байсан юм аа. Гэхдээ чамайг өөр хүнээр сахиулдаг байсан шүү.. Нээрэн шүү.." гэж хэлээд дагзандаа гараа хүргэв.
Би инээгээд " Чи яг л байцаагдаж байгаа хүн шиг сонсогдож байна " гээд гарлаа. Үнэн сонин хүн шүү.
Крисийн талаас:
Хисолыг гарсны дараа араас нь гарах гэж байсан ч миний утасны дуу намайг өрөөнд үлдээв.
Би " Байна уу? "
*" захирал аа эхнэр тань осолд орсон байна "
Би " би одоо очлоо юу болсныг олж мэд " гэж хэлээд тэндээс гаран Юүриг хүргэгдсэн эмнэлэгийг харахад азаар Хисолын хэвтэж байсан эмнэлэг байлаа. Гэхдээ тэд таарчихгүй байгаа?
Түүний хэвтсэн өрөөнд ороход тэр гар болон 2 хөлөө гипсдүүлээд хэвтэж байв.
Би очоод " юу болсон юм? " гэхэд тэр над руу харах ч үгүй ширээ гөлрөөд хэвтээд байлаа.
Надад ч бас үнэндээ түүнтэй ярих сонирхол алга.
Нэгэн цагт би түүнд бүхнээ зориулдаг байсан ч одоо бол үгүй. Тэр аль хэдийнээ надаас урвасан. Гэхдээ тэр миний эхнэр. Хуулиар салаагүй ч сэтгэл зүрх минь түүнээс аль хэдийн салчихсан.
Гэхдээ түүнийг би орхиж чаддаггүй.