Бид нэг л мэдэхэд цагдаагийн газар ирчихсэн өөд өөдөөсөө цэхэлзээд сууж байв. Үнэндээ энэ бүхэн юунд хэрэгтэйг ойлгохгүй байгаа ч өөрийн бардам зангаасаа болоод түүнээр нүдээ аниад хэлж болох болохгүй үгсээр зүхүүлмээргүй байна.
Цагдаа " зүгээр тохиролцоод явчих л даа"
Юүри " нөхрийн маань санааг эргүүлээд мөнгө салгаад авчихсан байна шүү дээ. Хэн ч харсан ойлгомжтой байгаа биз дээ? "
Би " хөөе чи муу амаа мэдээрэй! Хэнийг мөнгө салгасан гэх гээд байнаа айн? " гээд түүн рүү харахад тэр бүүр жүжиг тавиад эхлэлээ. Бөөн энэ тэрүүгээр " та нар сая сонссон уу? " гээд л уйлж унжаад " нөхрөө эргүүлж авмаар байна! " гэчихээд л бас л жүжээд эхлэв.
Би үнэхээр Крисийн толгойг эргүүлээд мөнгө төгрөг салгаад явсан бол илүү амар байх л байлаа. Хэрэв тийм байсан бол түүнийг би тавьж явчихаж чадах байсан шүү дээ. Түүнийг зүгээр л нэг баян цадгалан гар гэж бодоод мартаж чадах байсан.
Нэг л мэдэхнээ Крисийн машинд суугаад явж байлаа. Сүүлд санахад лав Крис гэнэт гарч ирээд намайг дагуулаад цагдаагийн газраас гараад явсан. Түүнийг одоо хаашаа явж байгааг мэдэхгүй ч надад түүнээс асуух зориг байхгүй нь.
Би чинь эхнэртэй нь хэрэлдээд түүнийг баллаад хаячихсан шүү дээ.Крис " зүгээр үү?" чимээгүй байдлыг тэр түрүүлж эвдэн надаас ийнхүү асуулт асуусан нь энэ байлаа.
Би түүний асуултанд хариулалгүй хажуугаар өнгөрөх бүх зүйлд анхаарлаа хандуулан явсаар нэг л мэдэхэд Крис бид хоёр нөгөө далайн эрэг дээр хүрэлцэн ирсэн байлаа.
Би " энд яах гэж..?"
Крис "Хоёулаа зүгээр л бүгдийг хаяаад хамтдаа энд байя тэгэх үү? " гэж хэлээд намайг тэвэрлээ.
Би түүнийг жаргалтай болгоноо гэж өөртөө амлаагүй билүү? Харин ч улам түүнийг зовоогоод байгаа юм биш үү?
Би " баярлалаа Крис "
Крис " мм яасан юм? Миний Ира надаа гомдчихсон юм уу? " гээд намайг эрхлүүлэхэд нь би ч өөдөөс нь эрхлэнгээ хошуугаа унжууллаа.
Би жаргалтай байна... Үгүйээ- бид жаргалтай байна.
~~~~~~~~
Хайраас ганцхан дуслыг хүртэхэд л би чиний бүх зүйлсийг хүртсэн мэт , чиний бие минийх, миний бие чинийх мэт үнэхээр галзуу байсан. Тийм ээ. Чиний хайр намайг галзууруулж чадсан.
~~~~~~~~~~~
Заа энэ хэсэг маань богинохон орлоо. Ойрдоо хичээл гээд нэг их бичиж чадахгүй л байнаа. Ойлгоно гэж найдаж байгаа шүү хайруудаа <3.
Одоо угаасаа далай дээр юу болдгийг мэдэж байгаа штээ та нар. >3<
Сайхан арма хэдэн зүйлс орох учраас хүлээчхээрэй та нар минь тэгэх үү? :)