6
Энэ бүх дурсамжийг бодон явах зуур, түүний анхаарлыг нэг зүйл сарниулаад байв. Рэнжүн гараа Жэно Чонло хоёрын урдуур оруулан, тэр хоёрын алхааг зогсоолоо. Ярьж байсан хоёр чимээгүй болцгоон түүн рүү харав. Гэтэл тэдний ард хэн нэгэн явж байгаа мэт хөлийн чимээ гарч байснаа, гэнэт зогсох нь тэр.
Рэнжүн огцом эргэж харан: новш гэж... Новш гэж.
Жэно: яасан бэ?
Рэнжүн: биднийг хэн нэгэн дагаад байна. Эсвэл ямар нэгэн зүйл.
Чонло айж, Жэногийн гараас зууран, ард нь орлоо. Жэно Рэнжүний харсан зүг рүү утасныхаа гэрлийг тусгав. Мэдээж тэдний ард хэн ч байгаагүй юм.
Рэнжүн: түрүүнээс хойш илүү алхаа сонсогдоод байна гэж бодсон. Би одоохондоо галзуурчхаагүй л байгаа юм байна. Чи ч гэсэн сонссон биз дээ?
Жэно толгой дохиод, Чонлог хамгаалж байгаа мэт түүнийг улам ардаа орууллаа.
Рэнжүн: эндээс хурдан зайлцгаая.
Чонло: гүйх үү..?
Рэнжүн: бараг тэгсэн нь дээр байх...
Жэногийн нүдэнд нэг зүйл торох шиг санагдав. Тэгээд гайхан нүдээ нухахад, түүний гэрэл тусгаж байсан газар гэнэт хачин зүйл гарч ирлээ.
Рэнжүн: what in the fuck—?!
Чонло харсан зүйлдээ итгэлгүй, хамаг чадлаараа орилов. Жэногийн гэрэл тусгасан газар харвал, ханан дээр цус нөж болсон, үхсэн хүний толгой аварга том аалзны биед залгагдсан байсан юм. Тэрхүү аалз хөвгүүдийг өөрийг нь харсныг анзаарсан бололтой, гэнэт толгойгоо мушгируулан эргэсээр, хоосон саарал нүдээрээ гэрэл цацарч буй зүгийг мэдрэн, шууд тэдэн рүү үсэрлээ... Жэно утсаа газар чулуудчихаад, чарлах Чонло, балмагдаж хөшсөн байх Рэнжүн хоёрыг чирэн, хамаг хурдаараа гүйж эхлэв. Аварга аалз хэсэг утасны гэрлийг сонирхож байснаа, хөвгүүдийг зугтаж байгааг мэдээд, араас нь олон, урт хөлүүдээ уралдуулан, хурдтай хөөж эхэллээ.
YOU ARE READING
The Dome of Horrors: Codex of "N" City
Mystery / ThrillerON HOLD Хэн нэгэн араас чинь цоо ширтээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг үү? Бие чинь эвгүйрхэж байсан ч аймшгийн яриа сонсох дуртай л биз дээ? Хэрэв тийм бол NCT-гийн гишүүдэд тохиолдох учир битүүлэг, санаанд оромгүй түүхүүдийг толилуулж байна. Бүх з...