𝙀𝙣𝙞𝙜𝙢𝙖 𝙤𝙛 𝙏𝙝𝙚 𝙑𝙞𝙡𝙡𝙖𝙜𝙚 𝙄𝙣 𝙊𝙨𝙖𝙠𝙖

128 19 15
                                    

4

Нүдээ аньсан чигээр би аль болох хол газар луу заав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нүдээ аньсан чигээр би аль болох хол газар луу заав.

Өнөөх зүйл юу ч хэлэлгүй доош буулаа. Түүний алхам бүр тас тас хийн дуугарах бөгөөд миний зүрх улам л донслох аж. Би дотроо түүний алхмыг тоолсоор...

Хорин зургаа... Хорин долоо... Хорин найм... Хорин ес...

"Гуч" гэж хэлэн, нүдээ нээхэд өнөөх этгээд зүйл гутлын чимээтэй зэрэгцэн алга болчхов.

Би эргэн тойрноо шалгаж нэг үзчихээд, шууд л гэрийн зүг одлоо. Ухаан санаа хаашаа одсоныг ч хэлж мэдэхгүй юм. Хэтэрхий балмагдсан учир толгойд юу ч орж ирсэнгүй, дэвтрийн цагаан цаас шиг хоосон бодолтой болчихсоны дээр хөл минь өөрийн эрхгүй хөдлөн салхи сөрөн гүйсээр нэг мэдсэн гэрийнхээ үүдэнд оччих нь энэ.

Би амьсгаа авах завдалгүй хаалгыг онгойлгоод бушуухан хаав. Тэгээд доош огцом унаад өглөө.

"Сая үнэхээр л сүнс сүгтэй таарчихлаа гэж үү? Дагаж ирээгүй байгаа?"

Хаалганы дурангаар гаднах орчныг нягтлан харж байхад ардаас:

"Шотаро? Ирчихсэн уу? Эхний өдөр ямар байв?"

Би шууд л хаалга налан ориллоо.

"Хүүе! Яагаад орилоод байгаа юм бэ?"

Аав чихээ хуруугаараа дараад, хөмсгөө зангидан над руу харж байв.

"Өмд чинь яагаад норчихсон байгаа юм?"

Доош харахад миний өмд норчихсон байгааг би одоо л анзаарлаа.

"У—ус болчихсон юм аа."

"Өмдөндөө шээчихсэн юм уу?"

"Үгүй ээ. Ус."

Мика энэ үеэр орж ирээд:

"Шотаро яагаа вэ? Яагаад өмд чинь норчихсон байдаг билээ?"

"Наадах чинь шээ—"

"Ус болчихсон юм аа! Ус!"

Мика гараа хацартаа хүргэн, толгойгоо зөөлөн сэгсрээд:

The Dome of Horrors: Codex of "N" CityWhere stories live. Discover now