𝙀𝙣𝙞𝙜𝙢𝙖 𝙤𝙛 𝙏𝙝𝙚 𝙑𝙞𝙡𝙡𝙖𝙜𝙚 𝙄𝙣 𝙊𝙨𝙖𝙠𝙖

170 23 12
                                    

6

Ангийн босгыг даван ороход бүх сурагчид байраа эзлэн суусан харагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ангийн босгыг даван ороход бүх сурагчид байраа эзлэн суусан харагдана. Тэд дув дуугүй байх бөгөөд бүгд эгц урагшаа харан цэх суусан байлаа. Би эхлээд нэг их юм бодолгүй суудалдаа очин, хичээлийн хэрэгслээ гаргав. Ангийн чив чимээгүй энэ уур амьсгал миний хөдөлгөөн бүрийг тодотгож байгаа мэт, цүнхээ уудлах төдийд л шар шур хийн дуугарна. Хамгийн сүүлд үзгээ ширээн дээр байрлуулаад, цаг харвал хичээл эхлэхэд гурван минут үлдсэн байлаа.

"Хонх дуугарах болоогүй байхад яагаад ийм чимээгүй байдаг билээ?"

Хүүхдүүд дуугарах байтугай ямар ч хөдөлгөөн хийхгүй робот шиг сууж байгаад нь сэтгэл минь бага зэрэг зовних аж. Ялангуяа хичээлийн цагаар ч амаа хамхиж чаддаггүй, хамгийн их чимээ үймээн дэгдээдэг байсан гурван сурагч бусдын адил томоотой сууж байгаад гайхшрал төрж байлаа. Ангид сурагчдын амьсгалахаас өөр юу ч үл сонстоно.

Ашгүй хонх дуугарч, түүний зэрэгцээ багш ч ангид орж ирэв. Бид бүгд багштай босон мэндлээд суудалдаа суулаа. Яагаад ч юм эвгүй уур амьсгал арилсангүй. Багш хүртэл сонин авирлаад эхэлсэн учраас... Ангийн ирцийг бүртгэж байхдаа багш миний нэрийг дуудахаасаа өмнө шүлсээ гүд хийтэл нь залгиад, дуулдах төдий чимээгүй хэллээ. Тэгээд намайг хариу өгөхийн завдалгүй л дараачийн нэрийг дурдаад авах нь тэр. Багш ирцээ авч дуусаад, бие даан ажиллах даалгавар өгчхөөд, багш нарын хурал гэх шалтгаанаар ангиас гарч одлоо. Сурагчид одоог хүртэл үг дуугарахгүй байх бөгөөд бүгд нэгэн зэрэг үзгээ аван бичиж эхлэв. Нэг их юм бодохгүйг хичээн, хажууд суух сурагч руу харцаа шилжүүлтэл түүний нүд байн байн миний зүг рүү гүйгээд байгаа нь анзаарагдаад байсан юм. Бид хоёрыг харц тулгарахад тэр сүнс харсан адил ангиас гүйн гараад, ардах хаалга савлаа.

"Энэ хүмүүс чинь яачхаад байгаа юм бэ?"

• • •

The Dome of Horrors: Codex of "N" CityWhere stories live. Discover now