1жилийн дараа
Гайхалтай үзэмж бүхий ногоон цэцэрлэгт хүрээлэнд Жин дугтуйтай захидал барин хээ угалз болсон вандан сандал дээр өвдгөө тулан сууна.
Тэр хэзээ мөдгүй уйлах гэж байгаа мэт уруулаа өмөлзүүлэн нулимсаа мэлтэлзүүлэн мэгших бол цагаан дугтуй хараахан задраагүй байх нь тэр. Үрчийтэл нь чангаар атгасан цаас ганцаарханаа хохирогч болсон мэт гундуйхан халтардан үзэгдэх ажээ.
Эргэн тойрон тэр чигтэй ногоон хүлэмжээр хүрээлэгдсэн учир түүний гунигтай байдлыг тийм ч олон хүн анзаарсангүй. Бүгд л хичээл ном руугаа яаран өдрийн нарны ээх дулаахан шаргал туяаг ч мэдрэлгүй зөвхөн хичээлийн төлөө хоёр хөлөө ээлжлэн урд урдаа тавин яаран алхана.
Гагцхүү нуруугаа үүрж, толгойгоо дээш өргөн удаанаар газар хороох хижээл насны залуу л Жины дэргэд ойртон зогслоо. Зүс мэдэх төдий багш шавийн харилцаатай учир зүгээр хараад өнгөрөхийг хүсээгүй биз ээ. Эсвэл энэ сайхан нартай өдөр хэн ч гуниглах ёсгүй гэх гэнэхэн бодлоор учир байдлыг асуухыг хүссэн юм болов уу?
-Оюутан ямар нэг зүйл болоо юу? гэж тун тааруухан яриа өдөн эв хавгүйхэн асуухад Жин гэнэтийн хоолойнд цочин нулимсаа хурдхан шиг арчаад бөхийн мэндэллээ.
-Сайн байна уу профессороо хэмээн бараг л сонсогдохгүй шахам сааралтсан бүдэгхэн хоолойгоор хариулав.
-Чиний хувьд энэ өдөр их таагүй эхлэж байгаа бололтой хэн нэгэнтэй ярилцмаар байна уу? гэж найрсагаар санал тавин асуувал Жин төвөгшөөлгүй хажуудаа зай гарган суудал тавьж өгөөд
-Үгүй дээ би зүгээр жаахан л...гэж хэлээд дуугаа хураасанд 30 эргэм насны дулаахан инэээмсэглэлтэй профессор санаа алдан
-Илгээмж ирээ юу даа ? гэр бүлээс чинь үү? Нээж үзэхгүй юм уу гэж асуухад Жин дугтуйгаа эргүүлж тойруулан хараад урамгүйхэн цаасан дээгүүр хуруугаа гүйлгэн
-Оршуулга гэх нь тэр
Нэрийг нь ч үл мэдэх найрсаг Профессор алмайран уулга алдаж хөмсгөө хөнгөхөн зангидан
-Их харамсалтай зүйл болжээ үнэхээр таагүй мэдээ байна, гэр бүлийн чинь хүн үү?
Хүндээр хүлээж авах Профессорын хариу үйлдлийг үзээд Жин улам ихээр өөртөө гутран санааширч дахиад л нүүрээ даран мэгшиж эхлэв.
![](https://img.wattpad.com/cover/252203176-288-k896823.jpg)
YOU ARE READING
Бидний байсан ирээдүй
Fantasy"Эрвээхий далавчаа дэвэх шиг жижиг зүйл ч дэлхийн өөр нэг өнцөг буланд хар салхи дэгдээх хүчтэй" Бидний хамтдаа байсан цаг хугацаа бүр үнэ цэнэтэй. Харин хийсэн ганцхан үйлдлээс минь болоод бүх зүйл орвонгоороо эргэчихсэн. Эхлэсэн өдөр 2021оны 2са...