Ба

30 3 0
                                    

-Наад шарсан төмсийг чинь Жүүний хамартаа хийж байхыг харсан шүү Жонгүк битгий ид...

Жин гартаа багтахааргүй их амттан авчихсан хажуугаар нь бас Намжүүний булхайг илчлэх бол чадуулах гэж байснаа мэдсэн Жонгүк хөмсгөө зангидан хамраа үрчийлгэсээр ууттай чипсээр Намжүүнийг зодох ажээ.

Залуус инээлдэн хөгжилдөж машиндаа сууцгааж дараагийн зогсоол руугаа хөдөллөө.

-Тамхи авсан хүн байна уу? энэ дунд гэж Юнги ганцаараа уцаарлан машинаа нэгжих бол Жонгүк түүн рүү тамхи асаагуур хоёрыг нь сунгаад

-Дэлгүүрийн лангуун дээр мартаад л явж байна лээ хямагтай бай л даа гэсээр үглэж эхлэв.

-Энэ асаагуур хичнээн үнэтэй билээ дээ дахиад алдаж болохгүй шүү...

Жин жолооны ард сууцгааж тэд нэг юм шатахуун түгээгүүрийн хоолны газраас холдох бол арын чиргүүл дээр суух гурав тувтан цонх тогшсон төвөг удсаар л байв.

-Нэг хүчтэй донсолчихвол тэд унах байх даа гэж залхсан царайтай Жин хэлээд машинаа үргэжлүүлэн барихаар зэхлээ.

Үдшийн бүрийгээс үүрийн туяа таттал тэд замаа хороосоор л. Жины хувьд энэ зугаалга хамгийн онцгой зугаалгуудын нэг болохоор зүйрмэглэх ч сөхөөгүй жолоогоо барин явна. Замдаа тааралдах өчүүхэн жижигхэн мод бут, өмнө нь анзаарч байгаагүй барилга байшингуудыг сониучирхан ажиглаж оройн сэрүү татсан бүлээхэн агаарыг жаргалтайгаар мэдэрлээ.

Ардаа үлдээж байгаа энэ газар хичнээн сайхан болохыг таашааж хором мөч бүрийг догдлол дүүрэн өнгөрөөхийг хичээж байв.

Хажууд Намжүүн амандаа иштэй чихэр зуучихсан зүүрмэглэх бол хойд суудал дээр Юнги Жонгүк хоёр бие биенээ дэрлэн бөх гэгч нь унтана. Харин ард чиргүүл дээр яваа хэд хэрхэн амарч байгааг ёстой бүү мэд.

Гагцхүү Хусог л капсултай эмээ тас атгаад уух эсэхдээ эргэлзэн Жины адил шөнөжин сэрүүн явжээ.

Машины хөнгөхөн донсолгоод залуус сэрэх мэт янцаглан бие сэгсэрч улам хөнжилдөө шургалах бол тэднийг ийнхүү инээдтэйгээр замын турш унтахыг харсан Жин яг л бяцхан хүүхдүүдээ эрхлүүлэх мэт хайр гэрэлтсэн харцаар тэднийг ширтэнэ.

Холын хол замыг туулсаар тэд ирэхийг хүссэн газраа ирлээ. Далайн эрэг дээр байрлах аварга том усан боомт. Энэхүү боомт том ачааг өргөх зориулалттай өндөр цамхагтай бөгөөд одоо ашиглалтаас гарсан учир ямар ч усан онгоцны бараа үл үзэгдэнэ. Зөвхөн зэвэнд идэгдэж өнгөө алдсан төмөр кран болон хуучирч муудсан онгоцны зогсоол л байлаа.

Бидний байсан ирээдүйWhere stories live. Discover now