Нар мандахаас өмнө үүр цайх үе хамгийн харанхуй байдаг
Нүдээ нээх тоолонд жихүүдэс хүргэм хачин зүүдээ эргэн саналаа.
Хэдэн өдрийн турш нэг л зүүдээ ахин дахин зүүдэлсээр байх агаад сэтгэл санаа хийгээд бие маань хэдийн тавгүйрхэж гүйцжээ. Өглөө болгон орноосоо босохдоо өдрийг инээмсэглэж угтдаг байсан бол одоо ширүүн төрх, зангидсан хөмсөг, ядарсан царайгаа л үргэлжлүүлэн гаргана.
Цаг хугацаа явах тусам улам муудсаар байх миний эрүүл мэнд. Унтахаас хүртэл эмээж шөнө дөлөөр өвдгөө тэврэн суух минь ихсэж харанхуйгаас айх айдас бага багаар нэмэгдэх ажээ.
Ямар өөрчлөлтгүйгээр үргэлж нэг янзаараа тоглогдох бор төгөлдөр хуурын хөг нь таараагүй аялгуу сонсогдож хормын дотор өнөөх төгөлдөр хуур үнс болтлоо шатна, үргэлж нэг л хөдөлгөөнөө давтан нисэж, ганцхан өнгөөр гэрэлтэх час улаан галт шувуу бас түүнийг өрөвдөх гунигт залуу. Эмээх зүйл нэгээхэн ч үгүй атал энэ зүүд миний нойрыг хэдийн эзэмдээд авчихжээ. Дахиж зүүдлэхгүйн тулд би юу ч хийхэд бэлэн байлаа. Гэвч маргааш нь би дахин зүүдэлсэн юм.
Нойтон, хөлсөндөө будагдсан орноосоо дахиад л хар дарж сэрээд байдаг чадлаараа зузаан хөнжлөө тийрэн хажуу тийшээгээ хуу хаман хүчтэй дэлсэх зүрхээ даран сэрав. Салганан чичрэх гараа бадайртал нь чангаар атгаад нүдний минь өмнө харагдах ширээ рүү гүйх шахам яаран очоод бал цаас олохоор зэхлээ.
Зураг, зүүд, сахиус гээд иймэрхүү нууцлаг зүйлийн утгыг тайлж чадах ганцхан л хүн бий.
Балны үзүүр цаасан дээр хүссэн зүгтээ тэнэх бөгөөд одоо хэр нь мэдэрсээр байх тэр л аймшигтай мэдрэмжээсээ бултаж чадалгүй санаж байгаа бүхнээ буулгахыг хичээнэ. Гэвч дүрслэлээ тод томруунаар тайлбарлах тусам бичсэн зүйлээсээ илүү ихээр айсаар л байв.
Захиагаа бичиж дуусав уу үгүй юу бушуухан шиг далд оруулан дугтуйнд хийгээд лацдан хаягыг нь томоос том бичиж шуудангын хайрцганд хийлээ.
Ирээдүйд юу болохыг, энэ хачин зүүд юу хэлэх гээд байгааг мэдэхгүй ч захидлын хариуг хүлээх хүртлээ зүгээр суух талаар талаар толгойд юу ч орж ирсэнгүй. Учир нь энэ зүүдэнд өөрийнхөө хамгийн сайн мэддэг зүйлийг харсан болохоор тэр.
Хуучирч муудсан бор өнгийн төгөлдөр хуур, Мин Юнгигийн сахиус.
Хэзээ хамгийн сүүлд түүнтэй холбогдсоноо хүртэл мартчихжээ. Яагаад гэвэл Жин ах биднийг орхиход л энэ бүхэн эхлэсэн юм. Дурсамж дүүрэн тэр хүнийг эргэн дурсаж энэ зүүдэнд үзэгдэх тэр л төгөлдөр хуур ирээдүйд юу хэлэх гээд байгааг мэдэхгүй ч таамаг төдийхнөөр доторх айдсаа хооллож орхилоо.
YOU ARE READING
Бидний байсан ирээдүй
Фэнтези"Эрвээхий далавчаа дэвэх шиг жижиг зүйл ч дэлхийн өөр нэг өнцөг буланд хар салхи дэгдээх хүчтэй" Бидний хамтдаа байсан цаг хугацаа бүр үнэ цэнэтэй. Харин хийсэн ганцхан үйлдлээс минь болоод бүх зүйл орвонгоороо эргэчихсэн. Эхлэсэн өдөр 2021оны 2са...