З Ө В Ш Ө Ө Р Ө Л №3

123 15 1
                                    




Эгч: Өнөөдөр хүү маань намайг найз бүсгүйтэйгээ танилцуулна гэсэн. Энийг өмсөх үү энийг өмсөх үү?

Үнэндээ эгчийг харах үнэхээр эвгүй л байна. Ичмээр ч юм шиг. Үнэхээр яаж Сэүний ээж байдаг байна аа ? хувь тавилан юм байх даа?

Би баруун талынхруу нь заахад эгч: Баярлалаа бяцхан охин минь

Би эргэлзэж байсан ч асуумаар санагдан: Тэр бүсгүй таньд таалагдахгүй бол яах вэ

Эгч бодож байгаад: Мэдээж миний таалах манай хүүд асуудал болохгүй л байх. Гэхдээ үнэхээр таалагдахгүй бол .. эдэхгүй юм даа, харьцаатай байж чадахгүй л байх. Ер нь худлаа ярихгүй л бол зүгээрдээ..

Би яг одоо эгчийн урд худалч амьтан болоод зогсож байна.

. . .

Эгч надруу хүйтэн хараад сууж байгаа нь энэ.

Эгч : Тэгэхээр хэн гэдэг юм?

Сэүн инээгээд: ээж яагаад байгаа юм та танихгүй байна уу?

Эгч: Танихгүй.

Эгч үнэхээр гэгээн цайлган хүн болохоор гомдсон байх. Эсвэл би бэр нь болоход сэтгэлд нь нийцээгүй байх.

Би босон бөхийгөөд: Ким Шиа

Эгч надруу харсан чигтээ: Чамд Уу овог зохихгүй юм шиг байна.

Сэүн: ЭЭЖ

Эгч: Би явлаа та хоёр хоолло.

Эгчийг гарж явахад Сэүн юу ч ойлгоогүй царайлж: Чамд дургүй юм байх даа? яагаад ингээд байгаа юм бол, чи хоёрхон удаа дэлгүүр хамт хэсэхэд л бүх зүйл сайхан болчихно.

Бид манайд ирээд Сэүн ээжтэйгээ уулзна гээд явчихав. Эгч хэзээ ч надруу тийм хөндий харж байгаагүй юмсан. Яах вэ?

Санаа зовсондоо бөгтийж ч сууж чадахгүй байхад хаалга дугарах нь тэр. Дав хийтэл цочсон ч очоод тайлтал том хайрцаг байлаа.

Хайрцагыг шалган гаднах бичгийг нь уншихад Ким Шиад гэсэн байв. Гэртээ оруулж задлахад цагаан торгон даашинз бах ба доор нь жижигхэн захидал байсан юм.

" Gracie, чамд дургүйлхсэндээ биш шүү зүгээр л цочирдсондоо эвгүй ааш гаргачихлаа. Энэ даашинзыг заавал хурим дээрээ өмсөөрэй. Мэдээж би байна гэхдээ энийг өөрийн биеэр өгөхөөс ичээд байна. Чи сайн эхнэр сайн бэр болж чадна аа би чамд итгэж байна. Маргааш дэлгүүр хэсцгээе"

Зовсон сэтгэл минь тайвширч уйлмаар болж байв. Эгч миний бүхий л төрхийг харсан байх. Хэцүүхэн явж байхад минь ажилд авч тал бүрийн минь авъяасаар дэмжиж өгсөн. Яг л охин шигээ үргэлж дотно хандаж хатуухан үгээр зэмлэсэн ч бүх зүйлс эгчийн зөв байдаг. Эгчтэй салшгүй холбоотой болсондоо баярлаж бас миний өөр нэгэн ээж болж байгаад нь баяртай байна. Эгчээс өөр сайн хадам ээж энэ дэлхий дээр байхгүй байх.

 Miracle in December// CompletedTempat cerita menjadi hidup. Temukan sekarang