teaser

116 19 0
                                    

Амьдрал гээч нь ийм л юм байна. Миний чиний гэлтгүй бүгд л өөрийн гэсэн шарх сорвитой болж төрдөг. Тэр нь хувь тавилан байх. Тэгээд бас л бүгд тэдгээр хувь тавилангийнхаа өмнө сөхөрч, бууж өгцгөөдөг. Харин гаднаа оргил өөд тэмүүлдэг. Яасан гунигтай хүмүүс вэ дээ...

-Хөөе гөлөг минь сонсож байна уу!?

Үгс чулуу шиг хатуу гар болон хувирч, дагз руу чангаар цохих мөчид л эргэн тойрондоо анхаарлаа хандуулав. Буцаад л өнөө гунигтай амьдрал. Ахиад л өнөө гунигтай, шархтай мөртлөө нэгэндээ хатуурхдаг ширүүн харцнууд.

-Хөөш! Уйлаад байна уу даа?! Үхсэндээ орилоод байгаа юм чи! Юу хийж гийгүүлсэн гэж орилоод байгаа юм! Босч хоол хий!

Би өөртөө ахин дахин сануулсаар бослоо. Юу ч битгий яриарай гэж. Миний л буруу шүү гэж...

2013 оны хавар. Дөнгөж арван хоёрхон настай би уйлах ч эрхгүй өдөр хоногийг өнгөрүүлж байв. Эргэх орчлонд хань түшиг болж байсан өвөө минь тэнгэртээ хариад 2 жил өнгөрлөө.
Би ганцаардаж эхлээд байсан цаг үе.
Эмээ минь харцаа буруулж, хоолойгоо өндөрсгөсөн 2 дахь жил. Олон жил ханилсан ханиа алдаад гунигтай л байгаа байлгүй дээ гэж би боддог юм. Эс болоод юунд өсгөж өндийлгөсөн үр хүүхэддээ ийн хатуу хандах билээ, хүсээгүй л байж таараа...

Тэгж бодсоор дахин 2 жилийг үдэхдээ сая нэг ойлгосон юм. Эмээ минь угаас л ийм хүн юм байж ээ гэж. Өвөөгийн сүүдэр дор нахилзаж явсан түүнийг нялх балчир би таниагүй байж ээ гэж.
2015 оны зун. Өөр өвөөтэй боллоо. Тэр өвөө минь архичин байв. Хаа нэгхэн уудаг байсан эмээг минь хань болгон хамтдаа хөлчүүрхдэг болов. Би хэмжээлшгүй ихээр ганцаарддаг болсон. Тэгээд уйлахдаа өвөөгөө дуудан хашхирахыг хүсэвч дуу минь гарсангүйд, жижигхэн цаасны хутгаар бугуйгаа хэд зүсчхэв. Өвдсөнгүй. Гэвч удалгүй час хийсэн өвдөлт хоёр дусал цустай хамт ирлээ. Цус ч их гарсангүй...би л буруу хийсэн бололтой. Тийм хэдий ч жигтэйхэн их тайвширчихсан юм.
Дуртай боллоо...цусандаа, сорвиндоо хайртай боллоо. Нандигнан нандигнаж зүсдэг боллоо. Хүнд үзүүлэхгүй гэж зузаан хувцаслаад, шархандаа наалдхад нь зулгааж бас өвтгөдөг байлаа. Нэг утгаар би тэгж л өрөвдөлтэй амьтан болж эхэлсэн юм.

Хүн яагаад зүссэнийг асуухад "Хаягдсандаа" гэж хэлнэ. "Хэнд?" гэж хэн ч асуухгүй, асуусан нэгэнд би "Эмээдээ" гэж хариулдаг байв.




Уг хэсэгт мазохисмыг суртачлаагүй болно.

《Thə Porcəlaın Taləs:Ən Tulləs Vərdən》Where stories live. Discover now