4

64 16 18
                                    

Ёрү санаа алдан ганихарч хэсэг суулаа. Зуны оройн сэвэлзүүр салхи цонхоор өрөөг дүүргэж ахуйд гархаар шийдэв. Орцонд жаахан хүүхдүүд тоглон хашхиралдаж,  цахилгаан шатанд хөрш айлын алаг нүдтэй үеийн залуу инээмсэглэн орж ирнэ. Мэнд мэдэх төдий сэтгэлд нөмөр болдог өнөө залуутай нэг давхар хүртэл яваад гадагш гархад тоглоомын талбайд аанай л балчирхан хүүхдүүдээс эхлээд эцэг эх, ах эгч нь мөн өндөр настай буурайчуул хүртэл хууч хөөрөн сууцгаана. Нохой шувуудын дууг сонсож, нарийхан замаар алхаж явахдаа "Ёрымд ийм амьдрал заяаж болоогүй л юм байх даа" гэсэн хачин сэтгэл сэмлэсэн бодол зурс хийв. Аав ээж нь харь орныг зорьж, дүү нарыг нь төрүүлснийхээ дараагаас Ёрүд ч бас хэрэглээний зардал явуулж, хэдэн сардаа нэг ирж очиж уулзалддаг Ёрүгийн хувьд тэр охины амьдрал дэндүү их өрөвдмөөр байлаа. Ядаж л Ёрүд өөрийг нь хайрлаж, халамжилдаг гэр бүл бий. Харж явдаг залуу ч бий. Сэтгэлийг нь донсолгодог хөнгөн догдлол, баяр хөөр, хаа нэг бачимдах сэтгэл түүнд бий. Ёрымд харин аль нь ч алга. Ганцхан Хёл л бий.

Тэгэс гээд жиндүүхэн салхинаас дутааж гэртээ орохдоо Ёрү "Ахиад тэр номонд орохгүй юм сан" гэхдээ өнөө номыг хогийн саванд хийж орхисон юм. Тэгээд сая л өлсөж буйгаа мэдсэн мэт хоол хийхээр ханцуй шамлалаа. Гараа гаргаж сайхан хоол хийхэд, Шиын эвшээсээр ирээд хамтдаа оройн зоог барив. Хөгжилтэй зүйлс ярин ход ход хөхөрч, амралтгүй сууж ажиллах тухай гомдоллон уруулаа унжуулна.

Ёрү хэдэн сарын өмнө их сургуулиа дүүргэж, хэд хэдэн газарт анкет явуулсан ч, дадлага хийсэн компанидаа илүү их найдвар тавина. Бүтэхгүй, толгой өвтгөсөн зүйл Ёрүд алга. Өөрийн амьдралыг хоосон ханатай зүйрлэж байсан Ёрүгийн хувьд тэр номыг уншсанаас хойш хангалттай сайхан амьдарч байгаагаа ойлгож авсан юм.
Өрөөндөө ороод ширээнийхээ ард сууж, дуртай дуугаа сонсох зуур тэмдэглэл гарчиглав.

Гэтэл ахиад л...

Чих шуугиж нүд бүрэлзэж, сэхээ авхад оройтжээ. Коллежийн дадлагын өрөөнд зогсож байлаа тэр. Чихэндээ барьсан утасны цаанаас танихгүй атлаа таньдаг тийм хоолой дуугарлаа.
"Хаана байна? Ах нь чамайг санаад байна..."
Тэрхэн хоромд хамаг биеийн шар үс босч хэний ч мэдэхгүй нэг зүйл цахилгаан цахих мэт толгойд буув.

Уншигчдын ч мэдэхгүй Ёрымын дурсамж. Тэр охин үеэл ахынхаа хүүхэлдэй нь байж. Охин биеийг нь авснаасаа хойш ч одоог хүртэл түүгээр ангаж цангаж явдаг ах нь түүн рүү залгасан байж. Бас л нэг гуниглал. Ёрым яагаад өөрийгөө жигшин зэвүүцэж, өвтгөн зовоодог байсныг Ёрү одоо л таамаглаж эхэллээ. Өөрийгөө жинхэнэ *нхан гэж боддог байж шүү дээ. Хэн ч түүнийг мэдэлгүй түүнтэй тэгж л харьцдаг байж.
Ёрү чичирсэн хоолойгоор "Ахиад хийж чадахгүй" гэж хэлээд тэр дор нь утсаа тасдав. Ахиад тэр Ёрымыг амьдын тамд тарчлаасай гэж хүссэнгүй. Өөртэй нь тэгж харьцдаг, өөрийг нь зовоож шархлуулдаг бүх зүйлтэй тэмцэхээр шийдэв.

《Thə Porcəlaın Taləs:Ən Tulləs Vərdən》Where stories live. Discover now