3

32 16 1
                                    

Толгой дээр нь хангинах хачин дуутай сэрүүлэгнээсээ болж сэрэхдээ өнөө чанга дуутай эдийг авч өрөөний булан хүртэл чулуудлаа. "Хохь нь! Эвдрээ биз.." хэмээн бувтнаад буцаж унтах гэлээ. Гэвч хоол нэхсэн ходоод нь сэрүүлэгнээс ч тарчлаантай байсан бололтой, залхуутай нь аргагүй хараал тавин босчээ. Нуруугаа маажсаар гал тогоо орох замд Шиын зочны өрөөнд зохиолоо бичиж суух нь харагдав.

Тэрний ажлаа хийх байдал их сонин. Зүгээр л ажлынхаа хажуугаар идэхийн оронд элдэв амны зугаа, идэх юмнууд бүгд бүрэн бүтэн мөртлөө онгорхой хөглөрч, аягатай кофе нь хэдий нь хөрж, хажууд нь бүр кофены машинтай. Гэвч Шиын зөвхөн бичдэг. Яагаад идэхгүй байж тэдгээрийг байлгадгыг асуухад, идмээр байдаг болхоор байлгадаг гэдэг. Гэвч иддэггүй, учир нь анхаарал нь ажлаасаа салдаггүй. Нэг бүлгээ дуусчихсан хойноо л идэж эхэлдэг ч, өнөөдүүл нь хатдагаа хатаад, эсвэл чанараа алдчихдаг. Ёрү толгой сэгсэрсээр хатаасан жимс дөхүүлж тавиад бусдыг нь хаялаа. Тавиураас мөөгтэй гоймон аваад ус буцалгаж эхлэв. Гоймонгоо чанаад амтлан идэж эхэлнэ.

Гэтэл хүмүүсийн ярих чимээ сонсогдов. Өндийгөөд хартал хаа нэгтээ олон хүнтэй газарт, танихгүй хүмүүстэй нэг ширээнд сууж байх нь тэр. Халуун гоймон хэлийг нь түлэх үед ухаан орж дуу алдан залгихад нь
-Үхлээ, үхлээ. Тайван идээч дээ хэмээн инээлдэв.
Ёрү хөмсгөө зангидан "Намайг шоолоод байна уу даа?" гэхэд өмнө нь суух хосууд инээлдэн
-Эвий, манай бяцхан Ёрым уурлачихлаа шүү. За за битгий уурла за юу? Жижигхэн жижигхэн фүү фүү гэж үлээгээд жижигхэн жижигхэн зажлаад ид за? гэх нь тэр.

"Ёрым" гэх нэр чихэнд нь цуурайтаж, тэр зог туслаа. Яах аргагүй Жэмин, Хёл хоёрын Ёрымыг цаашлуулан хэлээ хазаж тоглодог байсан тэр уур амьсгал. Олон хүнтэй, өөрөөр бол олон оюутантай цайны газар. Жэмин, Хёл, Жисон болон Ёрым...одоо бол Ёрү.

Асар олон бодол толгойд нь холилдон, яах аргагүй тэр тэнэг номд орчихсон талаар бодолд автаж эхэллээ.
-Чи идэхгүй юм уу? Энэ яг тайван ид, үхлээ энэ тэр гэсэнд гомдчихсон байна шт гэсээр Жисоныг хөхрөх үед Ёрү хоолойгоо засаад "Үгүй хөөе, идэх гэж байна" хэмээн үг дуугарав. Тэгээд хоолойгоо сонссоныхоо дараа багахан цочиж орхижээ. Яагаад ч юм цахиртсан, хачин хөөрхийлэлтэй хоолой байх нь тэр. Уйлмаар, бачимдсандаа хашхирмаар болж хоолойгоо дахин засаж биеэ цэхлэлээ. Тэр мөчид Ёрү, яагаад Ёрым үхэхийг тэгтлээ хүсч байсныг бага багаар ойлгож эхэлсэн юм. Үгүй гэж бодохыг хүссэн ч үйлдэл үг бүр нь өөрт нь өрөвдөлтэй, хөөрхийлэлтэй, дэндүү гунигтай санагддаг байсан байх нь. Яг одооных шиг. Хэдхэн хормын өмнөөс л мэдэрсэн Ёрүгийн хоолой зангирч байхад, хэдэн жил тэнд байсан Ёрымд ямар байх нь ойлгомжтой болж эхлэв.

《Thə Porcəlaın Taləs:Ən Tulləs Vərdən》Where stories live. Discover now