1

61 16 1
                                    

"Ийнхүү 2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт эхэлснийг мэдэгдэж байна!.."
Коллежийн хашаанд зассан тайзан дээр захирал багш үг хэлж эхлэв. Дараа нь оюутны зөвлөлийн дарга, эрхлэгч гээд хэд хэдэн хүн гарч үг хэлсэн нь ихээхэн залхуутай санагдсан юм. Өглөөний 8 цагт талбай дүүрэн шинэ оюутнууд ёслол дуусахыг хүлээн зогсоцгооно. Зарим нь найзууд болоод эхэлчихсэн ч байх.
Тэгэс гээд нээлтийн ёслол дуусхад бүгд чихцэлдсээр сургуулийн хаалгаар орцгоов.

Урлагийн тэнхмийн уран баримлын 1-р дамжаа.

Үнэндээ би багшид зүгээр зурсан зургуудаа үзүүлээд л орчихсон л доо. Бусад хүүхдүүдийн хувьд жаахан л шударга бус санагдсан байж болох. Учир нь тэд энэ сургуульд ирж бэлтгэл хийж байгаад, шалгалт өгч орсон гэлцдэг. Гэвч би тэдэн шиг байгаагүй болхоор дахиад л ганцаардал мэдэрч эхлэв.

"Энд би дээрэлхүүлбэл яана аа? Намайг бүгд үзэн ядвал би хаачих вэ?"

Багшийг Хан Жэжүн гэдэг. Тэр ойролцоогоор 40 гарч яваа л байх, бидэнд хэлээгүй. Өөрийгөө танилцуулчхаад биднийг ээлж дарааллан босч нэрээ хэл гэв.
-Сайн уу, намайг И Жэну гэдэг. 16 настай, таатай байна.
-Намайг Мүн Жэын гэдэг.
-И Дунхёг...
Им Чангюн...
И Жүхон...
Кан Хёл...эцэст нь миний нэр.

Би удаанаар босч над руу цоргитол ширтэх олон нүдийг анзаарахгүй байхыг хичээсээр "К-Ки..Ёрым гэдэг" гэж хэллээ. Хоолой чичирч арай ядан дугархад зарим нь биеийг минь асууж, хоолойг минь зүгээр эсэхийг ч асуув.

"Зүгээр дээ, угаасаа л ийм хоолойтой, ийм яриатай..."

Дунд сургуульд байхдаа хэд хэдэн нэвтрүүлэгт орж байж билээ. Ярих тоолонд хөтлөгч нь "Хоолой чинь зүгээр үү? Сөөчихсөн юм уу?" гэж их асуудаг байлаа. Үгүй дээ, чимээгүй л байж байдаг ам яриад эхлэхэд хоолой нь сандарсандаа л тэгдэг байх.

Хичээлийн төгсгөлд багш жижүүрийн хуваарь гаргатал эхний эгнээний хоёр хүүхэд өнөөдөр жижүүр хийхийг сануулав. Тэр хүүхдүүд нь Жүхон бид хоёр байлаа.

2017 оны намар. Царай харалгүй нөхөрлөж, халаас тэмтрэхгүй найзалдаг найзуудтай болсон 17 он. Миний хүссэнээрээ ярьж, инээж чаддаг болсон 17 он. Сургуульдаа ч хайртай болж, нөхөрлөлийг дээдэлж эхэлсэн тийм жил байв. Ангийнхантайгаа улам дотно болсоор. 
Нээлтийн өдөр ирээгүй хүүхдүүд дараагийн өдрөөс уван цуван ирсээр нэг л мэдхэд манай анги 21 суралцагчтай боллоо. Ангидаа багтахгүй. Дадлагын өрөөндөө амьсгаа ч авч чадахгүй. Гэвч сэтгэлээрээ дэвэн дэлхийг доргиох халуун сэтгэлтэй хүүхдүүд.

《Thə Porcəlaın Taləs:Ən Tulləs Vərdən》Where stories live. Discover now