04 - 40

1.8K 250 41
                                    

Жимин хатуухан анхааруулсан ч Тэхёнтай уулзахгүй л бол болохгүй санагдсаар сургалтын албанаас түүний талаар лавлан асуухад тэрээр 2 долоо хоногийн чөлөө авсан гэхээс өөр зүйл хэлж өгсөнгүй.

Тэд хоорондоо олигтой ч яриа өрнүүлэлгүй аль хэдийн хоёр сар өнгөрч. Өмнө нь хэзээ ч яаж ч нэг нэгэндээ уурласан аль эсхүл Жонгүг хэн нэгэнтэй харилцаатай болсон ч тэд хэзээ ч нэгнээсээ ийм хол байж үзээгүй юм.

Гэвч Жонгүг хэдийн сэтгэлийг нь татсан нэгэнтэй болчихсон, өнгөрсөнтэйгээ зууралдаад байж болохгүй. Хангёлыг удаан хүлээлгэж чадахгүйд өнөөдөр үерхэх санал тавихаар бэлджээ.

Дээврийг өөрийнхөө хэмжээнд чимэглээд, ширээ ч зассаар тохирсон цаг болоход хувцсаа  янзлан гартаа лиш цэцгийн баглаагаа барьсаар дурлалт нэгнээ хүлээж удалгүй дээврийн хаалга нээгдэхэд цаг тохирсон нэгэн нь бус өөр нэгэн гарч ирэх нь тэр.

"Тэхён....?"

Дээвэр энгийн хэрнэ ээ харц татам харагдах бөгөөд энэ бүхнийг Жонгүг өөрийнх нь төлөө хийхгүйг мэдэх Тэхён гарч ирсэндээ харамсан хэсэг чимээгүй зогссоны эцэст ам нээн

"Агаар амьсгалах л гэж гарч ирсэн юм... надад битгий санаа зов доо"

Буцаж доош буух гэсэн ч Хангёлын шатаар өгсөх дуулдаж Тэхён өөдөөс нь буувал санал тавих нь талаар нэг тарах тул Жонгүг хэсэгхэн зуурт сандрах нь тэр. Гэвч Тэхён доош буулгүй хананы араар орон нуугдахтай зэрэгцэн Хангёл дээвэр дээр гарч ирлээ.

"Ж-Жонгүг... энэ бүхэн юу вэ?"

Тэрээр харсан зүйлдээ үл итгэх шиг амаа даран инээмсэглэнэ.

"Гё Хангёл....." үерхлийн саналаа итгэл төгс тавьна гэж бодсон ч хажууханд нь байх Тэхёныг бодохдоо түүнд сонсогдох вий гэсэн шиг олигтой ч хоолой нь гарч өгөхгүй байгаа мэт.

"За?"

"Миний найз залуу болох уу?" түүн рүү лиш цэцгийн баглаагаа сарвайхад тэр хэсэг зуур тээнэгэлзсэн ч толгой дохин нүдэндээ нулимс хуралдуулсаар зөвшөөрсөн юм.

Энэ бүхнийг сонсон нуугдах Тэхёны нулимс хяналтгүй урсаж дуу гаргахгүй гэсэндээ амаа чанга гэгч нь хаана. Түүний нүүр бүхэлдээ улайн өөрийнхөө хайртай нэгнийг нүдэн дээрээ алдаж байгаа хэрнэ ээ гараад бүгдийг нь сүйрүүлж чадахгүй байгаа даа өөрийгөө үзэн ядах аж.

Өөрөөсөө илүү хайрладаг нэгэн нь ингээд хүний нэгэн болчихлоо. Хэзээ ч хүнээс юм аа харамладаггүй түүнд бусдад харуулалгүй зөвхөн өөртөө л байлгахыг хүсдэг ганц зүйл одоо байхгүй. Түүний хувьд хэзээ ч мартагдаж боломгүй нэгэн

Хайрыг анх түүнээс л мэдэж авч суралцаж билээ.

Мянга мянган зүүгээр хатгуулах мэт өвдөх энэ бие хэзээ түүнд ингэтлээ их дурлаж орхисон юм бол оо?

Хангёл чангаар түүнд тэврүүлэн цээжинд нь толгойгоо наан аз жаргалтай мөчийг удаан мэдрэхийг хичээхэд Тэхён чимээгүйхэн алхсаар дээврээс нүүрээ нуусаар буулаа.

Нурууг нь харсаар үлдэх дээ араас гүйгээд очихыг хүсэх ч тэр аль хэдийн сонголтоо хийчихсэн, түүнд Хангёлыг орхиж явах эрх байхгүй. 

Тэд Жонгүгийн бэлдсэн ширээн дээр суун хамтдаа доггбугги идэж Хангёл болсон явдлаа ярих бол Жонгүг бодлогошрон хааяахан толгой дохин сууна.

Удаагүй хичээлийн хонх дуугарч "Би буулаа шүү, Жонгүг"

"Айн? Ийм үед хичээлдээ суух гэж байгаа юм уу?" Жонгүг гайхсаар асуухад Хангёл итгэлтэй толгой дохин

"Хичээлдээ суухгүй бол болохгүй шүү дээ?"

Түүнд өөрийг нь авч хэлэлцэхгүй мэт санагдах ч сэтгэл хөдөлгөсөн энэ байдлыг баллахыг хүсээгүй дээ толгой дохих нь тэр.

"Би хүлээж байя, орой хамтдаа манайд тоглоё"

"Заа"

Ганцаар дээвэр дээр үлдэхдээ болохгүй бодол зурвас орж ирснээр Жонгүг толгойгоо сэгсрэн өөр зүйл бодохыг хүснэ.

Хэрвээ Тэхён байсан бол....намайг хичээлдээ суу гэсэн ч миний хажууд хэвтэх байсан байх даа

Хоёр цаг хүлээсний эцэст Хангёлийн хичээл дуусч тэд хамтдаа Жонгүгийн гэрт рүү явна.

Тэд замдаа амттан авч, юу тоглохоо шийдсээр ирэн "Манай гэрийн нууц код...."

"1230  шүү, за"

Тэхёны төрсөн өдөр, өөрөөс нь ямар ч бэлэг авахгүй болохоор гэрийнхээ нууц үгийг төрсөн өдрөөр нь болгож соль гэж шалж байсан нь нүдэнд үзэгдэв.

"Ингэж хамаа намаагүй хэлж болохгүй шд ээ, тэглээ ч их амархан нууц үг байна"

"Харин тийм ээ"

Жонгүг ганцаараа амьдардаг учир гэр нь багахан замбараагүй харагдана. Хангёлыг өөртөө үйлчлээрэй хэмээгээд өрөөндөө ороход түүний хувцсыг цүнхэндээ хийх Тэхёныг олж харах нь тэр.

Эхний удаа ярилцах боломжоо алдсан ч хоёр дахиа алдаж болохгүй

Хурдхан хаалгаа гаднаас нь хаан "Хангёл.."

Хангёл руу дөхөн очиж чихэнд нь "Аав маань ирчихсэн, унтаж байна. Хоёулаа-"

Үгээ гүйцээхээс өмнө Хангёл толгой дохьсоор хамаг хурдаараа тэдний гэрээс гарч явлаа. Найз залуутай болоод таван цаг ч өнгөрөөгүй байхад хадам аавтайгаа нүүр тулна гэдэг түүний хувьд хэтэрхий ичмээр зүйл.

"Намайг биш найз залуугаа явуулаад л сонирхолтой юм аа Жон Жонгүг"

Zia ta odoo l ehlej bn holion bantan jankuu chn, bas vote zaahq bga ch gsn umnuh hesgteigee oiroltsoo bval ih goy bh ged bn, usultq doosh uaj bga vote ig harhar ymr c hund shine hesg uguh husel turuhq shude bbynude😌

+bas huurhun uned ordg baijee, mni note blgn dursamj yumdaa gegeed  anh bichsn note oo eroson ustaghgu baigaa juuu, kiss*

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 26 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

PlayGuy |VK [✔️]Where stories live. Discover now