Буцаж очоод хайртынхаа булчинлаг гуян дээр өгзгөө наахад Жонгүг ч дуртай нь аргагүй түүний бэлхүүсээр тэврэн гаран дахь вискигээ бага багаар шимэн сууна.
Жонгүг хөнгөхөн угзарч түүний нурууг өөрийнхөө цээжинд наан чихэн дээр нь нялуун үгсээр цэцэг дэлбээлүүлэхийг харвал тэд хоёул согтож орхижээ.
Тэдний энэ долоо хоногийн үдэшлэг дуусч бүгд гэрийн зүг явцгаах бол Тэхён дуудлагын жолооч дуудан Жонгүгийнх рүү явахаар болов. Харих замдаа Жонгүг түүний хүзүүг шимэн сорсоор байж ядах бол жолоочийн харц нэг газраа тогтож ядсаар тэдэн рүү тухгүй гэгч нь тасралтгүй ширтэх аж.
"Битгий санаа зов доо, бид чиний нүдэн дээр унтахгүй"
Тэхён өнөөх залуугийн сиймхий харцнаас залхан ийнхүү хэлэхэд өнөөх залуу ч бантах шиг урагш цэх харах нь тэр.
Тэр оройноос хойш хэдэн өдөр өнгөрч тэд дахин үдэшлэгч явахаар зэхнэ. Энэ удаад ч хээнцэр гоёмсог хэвээр хувцасласан байх бөгөөд онцлог нь тэд үргэлж байдаг жентелмэн төрхөмдөө бус яг л охидын сэтгэлийг юман чинээ тоодоггүй муу залуус шиг харагдах ажээ.
Зорьсон газартаа ирэхэд үдэшлэг ч эхэлсэн байх бөгөөд сургуулиас зохиож буй үдэшлэг учир сайн муу нэртэй янз бүрийн хүүхдүүд гээд бүгд л ирсэн байлаа.
Жонгүг хүүхдүүдийг эхнээс нь сонжин харах бол Тэхён өөрсддөө зориулан уух зүйлс авахаар явсан байв.
Яриа давж чадамгүй чанга хөгжимд Жонгүг бие ээ сул тавин доороо бүжиж хуримтлуулсан уур бухимдал, таагүй сэтгэгдэлээ бүгдийг нь тэрхэн агшинд мартаж байсанд, хувцсан дээр нь усан үзэмний шүүс асгарснаар түүний дөнгөж л тайвшраад байсан дөлгөөхөн нуур шиг ааш нь хормын дотор л галт уулын дэлбэрэлт аятай асаж эхлэх нь тэр.
"Ямар хараал идмэр нь вэ?"
"Н-нөгөө, уучлаарай"
Цэвэрхэн цагаан арьс, хаанаас нь ч харсан туранхай уяхан биетэй, сэтгэл татам нэгэн ч өөрт нь зохиогүй үсний засалт, хэт томдсон хувцаснуудаасаа болоод өөртөө итгэлгүй байдал нь гол асуудал нь гэмээр доожоогүй хөвгүүн зогсож байв.
"Би- угаагаад өгнө өө..."
"Чам шиг юмаар хувцсаа угаалгах дээрээ тулаагүй байна, зүгээр цэвэрлэгээний мөнгө өгөөдөх"
Өнөөх хөвгүн эргэлзэж байсан ч толгой дохин "Хэд байхад болох юм....?"
"200'000 вон"
Ямар ч хими цэвэрлэгээний газар ийм үнэтэй цэвэрлэгээ хийхгүй шүү дээ, тийм байтал юу вэ? Арав нугалчихаж байгаа юм уу?
"И-ийм үнэтэй байдаггүй юм!!"
"Энэ солонгосд цөөхөн байдаг загвар, учруулсан хохиролоо төлж чадах чадвартай байж үдэшлэг хэсээч ноомой амьтан чинь"
Түүний хурц иртэй үгнүүд өөдөөс нь харан сууж зогсох намхан хөвгүүний шарыг хөдөлгөж орхиж тэрээр зөөгчийн барьж явсан тавцангаас хундага дарс аваад "Дасны дугаараа өг"
Жонгүг утсаа гаргахаар анхаарал нь сарнихад түүний дээрээс саяхан өнөөх үл мэдэгдэх хөвгүүний зөөгчөөс авсан дарс түүний дээрээс асгарах нь тэр.
"Ямар новш нь вэ? Өөрийгөө хэн гэж бодчихсон...! зулбасга чинь... Новш!... Новш!!!!" танихгүй ноомой нэгнийг барьж авах гэсэн ч тэр аль хэдийн хүмүүс дотор орон алга болсон байв.
"Бурхан минь, Жонгүг юу болоо вэ?"
Тэхён гартаа байх хоёр хундгаа тавин норсон хувцсыг нь арчихад хэтэрхий уурласан залуу түүнийг түлхэн газар унагаалаа.
"Нүднээс арил!"
Ширүүн түлхэлтэд унаж хөндүүр орсон бие ээ зөөж ядсаар тэндээс холдоход Жонгүг ширээн дээрх хатуу вискиг тонгорсоор үлдэв.
"Зүгээр үү?"
Тэхён толгой дохьсоор "Түүнийг нэг уурлахаараа ямар гэдгийг мэднэ шд ээ"
Жимин толгой дохьсоор "Чи тэр хараал идмэрийн дэвсгэр байхаа хэзээ болих юм?"
Тэд хамтдаа хүнгүй гудамжинд суух агаад шөнө болсон болоод ч тэр үү сэрүү татаж хүйтэн салхи сэвшээнэ.
"Тэр миний араас үхэн хатан гүйх тэр өдөр хүртэл?"
Үнэндээ ахлах сургуулиасаа хойш Жонгүгийн уур уцаар, яргаллыг ганц хүн л тэвчсээр ирсэн. Өөрийгөө хаяж байж суухын аргагүй занг нь тэвчсээр ирсэн түүнийг хүн мэтээр бус тоглоом шиг харьцдагт Тэхёны дотор харлаж, цөхөрсөн мэдрэмжин дунд амьдардаг ч тэр хэзээ ч гомдоллож үзээгүй.
Тэдний хэн хэн нь Тэхёны хэлсэн зүйл боломжгүйг мэдэж байлаа.
Маргааш өглөө нь Жонгүг өчигдөр юу ч хийгээгүй нэгэн мэт Тэхёны бэлхүүсээр тэвэрсээр сургуулийн буффетэнд орж ирэв.
"Чи өөрөө мэдээд авчих"
Тэхён түрийвчээ аван өөртөө үйлчлэх хэсэг руу явж, Жонгүг өөрсдийнхөө суудал руу очиход түүний харцыг нүдний шил зүүсэн өнөөх үл мэдэгдэх хөвгүүн булаах нь тэр.
Өчигдөрхөн өөр дээр нь дарс асгаад зугтсан нэгэн.
"Би ирлээ" Тэхён хоолоо барьсаар ирэхэд Жонгүг угтан ширээнээс босч "Өнөөдөр ганцаараа хооллочих, ажил гарчихлаа"
Хамаг хурдаараа гүйн явахад Тэхён үг ч дуугарч амжилгүй ганцаар үлдэн түүний зүг харуулдан харвал танихгүй нэгний гарнаас зуурсаар хоолны танхимаас гарч байв.
Zia, inged l ngu mni yriad bsn sonin saihn uil yvdal maani ehlhej bgam daaaa😂😗💗 sanal bodlooo huvaaltsaaraii kkk er in ymarhu uil yvdal boloh gej bgaag gadrlasn hun einuuuu😂🍒
+ta nart uurchilsun n medegdej bainuu😂😗
YOU ARE READING
PlayGuy |VK [✔️]
FanfictionТоглогч залуугийн түүх гэхээс илүүтэйгээр тоглогч болох гэж хичээсэн муу залуугийн түүх юм болов уу? 2021-01-20