03 - 30

1.8K 240 79
                                    

Жонгүг хэн ч танихгүй өнөөх хөвгүүнтэй зууралдсаар нилээдгүй хугацааг өнгөөрөв.

Тэхён удахгүй залхчихна хэмээн найдсан ч бодсоноос нь улам дор болж байхыг харахдаа тэсч ядаж байлаа.

Сүүлийн хэд хоногт Жонгүг гэрт ирэх нь битгий хэл түүнд царайг нь харах ч боломж гарсангүй.

"Жимин, тэр царай муутай өлөгчинг замаасаа тонилгомоор байна"

Жимин толгой сэгсэрсээр "Тэр л чамайг амьдын тамаас чинь салгана. Тэднээс холдсон нь чамд л хэрэгтэй шүү дээ"

"Хүсэхгүй байна гэвэл?"

Хэлэх үггүй болсон Жимин нүдээ эргэлдүүлсээр Жонгүгийн хажууд суух хөвгүүнээс нүд салгалгүй харсаар, түүний тухай олж мэдсэн зүйлүүдээ Тэхёнд хэлж эхлэв.

"Гё Хангёл, онц сонин зүйлгүй номын донтон. Өчигдөр... Жонгүг тэднийд хоносон бололтой.."

Тайван харагдах түүний гүрээний судас томбойн, цус шүүртэл нь гараа атгах төдийгүй уруулаа чанга гэгч нь хазлаж байв. Гэлээ ч өнөөх л ихэмсэг дээгүүр харцаа үл гээн тэдний суух ширээнд очих нь тэр.

"Тэхён?"

Жонгүг гайхахгүй байхад түүний хажууд суух хөвгүүн гайхширч, ширээнээс босчихмоор л санагдана.

"Сууж болно биз дээ?" Жонгүг толгой дохиход Хангёл Жонгүг рүү гайхан харсан ч өөр рүү нь харахаас өмнө харцаа буруулан хоолоо халбагадав. 

"Намайг Ким Тэхён"

Хангёл юу ч дуугарсангүйд Тэхён харцаа хэлээрээ түлхэн хөмсгөө өргөн "Ааштай бие үнэлэгч байх чинь?"

"Тэхён!"

Жонгүг анхааруулах аятай түүний нэрийг дуудахад Тэхён жуумалзсаар"Бяцхан охиныг чинь сэтгэлийг шархлуулах гээд байна уу? Байдал арай өөр байсан бол үгэнд чинь дуртайяа орохсон бүжинхэн минь.."

Бардам инээмсэглэл, том алаг нүд Жонгүг рүү удаан ширтэхэд тэрээр бууж өгөх мэт хоёр гараа өргөн "Бид явсан нь дээр бололтой"

Хангёлын хоолны тавцанг авч босвол тэрээр хоёулахнаа болох хүртлээ юу ч дуугарч чадалгүй түүнийг даган явах аж.

Сонин мэдрэмжээр дүүрэн байх агаад тийм ч олон найзгүй тэрээр хэнээс ч бие ээ үнэлэгч гэх үгийг сонсож байгаагүй юм. Түүнийг дорд үзэснээс илүүтэйгээр үргэлж л бусдаас хармалж өөрийнх нь биш байхад өөрийнх нь мэт аашилдаг Жон Жонгүг Хангёлыг хамгаалж ганц ч үг хэлээгүйд гоморхох шиг гунигтай мэдрэмжинд ороогдож байлаа.

PlayGuy |VK [✔️]Where stories live. Discover now