Once upon a Time

28 6 0
                                    

"Эртээ урьдын цагт.....
Нэгэн гүнж амьдран суудаг байж ээ...
Тэрээр урт шаргал үстэй
Гэрэлт чимэд эрдэнэс мэт нил ягаан нүдтэй
Интоороос ч улаахан уруул нь
Булбарай цагаан арьсанд нь ямар ч  гоёлоос илүү чимэг болно."

"Ягаан туяа татаж, улаа бутарсан хацар нь алимнаас ч амттай харагдана,
Ээж ээ! Би °Нойрсож буй гоо үзэсгэлэн° үлгэрийг арван долоон жил сонсож байна! Та өөр юм ярьж өг л дөө"

Хэдхэн цагийн дараа арван найман нас хүрэх охиныхоо дуугаар би номны хуудаснаас харцаа салгасан даруй гүнээс гүн зангидсан хөмсөг, цаанаа уцаартай харагдах ч ээждээ хэзээ ч том болоогүй бяцхан охинтой нүүр туллаа.

Тиймдээ тэр минь аль хэдийн насанд хүрч, том хүн болжээ. Ийм том болсныг нь ухаараагүй явж. Үлгэр сонсох нас нь өнгөрч, түүх домогт дурлах үе нь иржээ.

Энэ гэрт бичигдээгүй дүрэм,
миний гаргасан хэдхэн журам ёсоор охидынхоо төрсөн өдрийн өмнөх орой бүр нь үлгэр ярьж өгөх жудагаа түүнийхээ хүсэлд хүргэх цагт,

"За тэгвэл Рэсү сайн сонсож аваарай. Би чамд Цасангоогийн жинхэнэ түүхийг ярьж өгье....."

хэмээн хүүрнэл минь өрөөний дундуур ниссээр хонгор охины минь чихэнд хүрч, инээмсэглэл болон үзэгдэнэ.

Last Purple hyacinth ||MGL||Where stories live. Discover now