Behind that door

18 4 0
                                    

Эрт урьдын цагт нэгэн гүнж, өөрийн хайрт эцэг болох хаантай хамт амьдран суудаг байжээ. Гэвч энэхүү үлгэр бидний төсөөлдөг цаг хугацаанд болоогүй аж...

Гүнжийг төрүүлэх гэж түүний ээж, хааны хамгаас хайрт хатан
"Эзэнт улсын үр удмыг үргэлжлүүлэхийн тулд" хонгор улаан охиноо төрүүлээд өөрийн амиа бурханд төлбөр болгон өгсөн байж. Бидний бодож явсан үлгэр, бодлыг тань гүйцээх тийм сайхан газар өрнөсөнгүй...

Гүнж өсөж торних тусмаа улс орныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, авхаалж самбаатай, ухаалаг охин болж байлаа.
Хаан ч түүнийг эхийнх нь үхэлд буруутгасангүй. Гүнж ч ааваасаа эхийгээ нэхсэнгүй.
Харин олон түмэн хүнд хайрлагдсан гүнжийн амьдрал ордны ханан дотор бусдын л адил өрнөдөг байсныг хэн ч мэдсэнгүй...

Нэгэн өдөр хаан хайрт охиноо өөрийн өргөөнд дуудаж авч ирлээ. Чамин ганган даашинз өмссөн охин хаалга тогшин орж ирэхэд хаан ихэд сэтгэл хангалуун инээж түүнд хойд эхийг нь танилцуулжээ. Хүүхэд бүрийн багаасаа сонсож үзэн ядаж байсан тэр дүр чухам юу нууж явсныг гүнжээс өөр хэн ч мэдээгүй юм...

Түүний хойд эх ихэд хорон, атаархуу нэгэн байсан бөгөөд цаг тутамд хэрхэн гүнжээс илүү үзэсгэлэнтэй, алдартай болох талаар бодож толгойгоо гашилгадаг байж гэнэ. Гүнжийг байнга боддог байсан нь үнэн ч түүнээс илүүд гарах талаар боддог байсан тухай хэн, хэзээ ярьж илчилснийг би ч үл мэднэ...

Хойд эх ч тохирох аргыг олж, ард иргэд болон хааны амнаас гүнжийн нэрийг холдуулах боломжийг сайтар ашиглаж, холоос хол замд явуулав. Түүний ч хүссэнээр болж гүнж огтхон ч эсэргүүцээгүй юм. Хаан ч хойд эхийн үгэнд толгойгоо мэдүүлжээ.

Хэдий хаан түүний хүссэнээр байсан ч ард иргэд дундахь яриаг таслан зогсооход хүч нь мөхөсдөнө. Түүнд зон олны тархийг угаах шид ч байсангүй. Тэгээд тэр өөрийн аргыг олсон юм. Гүнжийг ор мөргүй алга болгож, түүний оршин тогтнолыг устгах аргыг.
Гэвч гүнж хойд ээждээ хамгаас их хайртай байлаа...
Хойд эх нь ч үүнийг хэн хүнээр хэлүүлтгүй мэддэг байсан юм...

Хэдий шившлэгтэйг нь мэдсэн ч ээжийг нь орлож, бага насыг нь дүүргэж өгсөн тэр л бүсгүйд муу санаж чадсангүй.

Хэдхэн жилийн өмнөх тэдний харилцаа хол зайгаас болж хөндийрсөн байв.

Хөнгөн үг ч хэлж чадалгүй, үл мэдэгдэх тэр жимсийг ээжээсээ авч идэхдээ

Хонгор улаан хацрыг нь дагасан нулимсан дусал,

Хайрт ээжийнхээ өгсөн алимнаас хазах цагт, дуслах мөч дор

Хөөрхий охины сүүдэр ч
үлдсэнгүй...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 12, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Last Purple hyacinth ||MGL||Where stories live. Discover now