¤3¤

3.2K 316 31
                                    

"Амьсгалыг минь удаанаар сорооч! Яг л тамхи татдаг шигээ..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

Тэр үеийн мэдрэмжийг санаж байна...

Хар нимгэн дотуур хувцасны минь цаанаас түүний дулаан илч яаж намайг бүлээцүүлж байсныг би одоо ч мартдаггүй юм.

"Галзуурчхаж..."

Амандаа үл ялиг бувтнаад буйдангаас босвол гэрт надаас өөр хэн нэгэн байсангүй. Ээж минь надад дэндүү их урам хугарсандаа түр хугацаагаар эсвэл бүр мөсөн өөр хотод байдаг нагац эгчийнх рүү явчихсан. Үнэндээ би анх удаа л надад нагац эгч байдаг тухай мэдсэн. Ээж минь намайг амьд байсанд туйлдаа хүртэл баярласан ч амнаас минь урссан ганцхан өгүүлбэр түүнийг эндээс явахад хүргэсэн юм даа.

Их төвөгтэй...

Тэр орой... Товчхондоо Жонгүг надад хачин зүйл хийсэн тэр оройноос хойш тархи минь энгийнээр сэтгэхээ больчихсон. Тэгээд л миний зүрх хаа хамаагүй тийшээ хүч түрэн цохилж, тархи минь яг л минийх биш юм шиг мэдрэгддэг болоод удаж байна.

Гэхдээ нэг л зүйл...

Би нэг л зүйлийг дэндүү сайн мэднэ. Бас дэндүү ихээр хүснэ.

Би түүнд хайртай. Бас би ноён J-ийг ч Жон Жонгүгийг ч хүсч байна.

Тэгээд юу гээч?

Би хүссэнээ авна.

***

Дахин дөрвөн сар өнгөрсний дараа харшийн үйлчлэгчид, хамгаалагчид, бүр Тэхён хүртэл намайг ийм удаан амьд байгаад гайхаж эхэлцгээсэн юм. Гомдмоор ч гэсэн тэд үнэхээр чин сэтгэлээсээ гайхацгааж байсан. Бүгдээрээ нэг л өдөр намайг Жонгүгийн гарт үхнэ гэж бодож байсан юм билээ. Гэтэл тийм зүйл болоогүй. Эсвэл болоогүй их удсан.

Эсэргээрээ энэ бүгд намайг айлгаж зовоох биш, Жон Жонгүг гэдэг хүн дэндүү ихээр сонирхол татаж байсныг нуулгүй өчье.

YOU ARE MY JOKER [Completed]Where stories live. Discover now