"Чи миний цорын ганц хайр минь байсан. Гэхдээ одоо бол зүгээр л хундага гашуун дарс, оройтож хоцорсон харуусал, цохилж ядах зүрх минь болчихжээ..."
***
"Энийг хийцгээе. Жонгүг..."
Түүний зүг ширтэн нүүр дүүрэн инээмсэглэвэл тэр гараас минь атгаад урагш нэг алхав. Хаа нэгтээгээс түмэн эрвээхэйнүүд гарч ирээд биднийг тойрон эргэж байгаа юм шиг мэдрэмж цээжинд минь хурна. Тэгэхтэй зэрэгцэн би ч түүний гарын дулааныг мэдэрсээр доор минь харагдах байшингийн дээвэр лүү үсэрлээ.
Гэхдээ энэ миний төсөөлснөөр болоогүй юм.
Гарыг минь дулаацуулах түүний гар хааччих нь энэ вэ?
"Үгүй ээ! Үгүй... ЖОНГҮГ!"
Би хамаг чадах чангаараа орилсон. Биеэ эргүүлж гарыг минь тавьсан түүний зүг нисээд ч болтугай очихыг хүссэн...
Тэр үүрд миний гараас атгах ёстой байсан шүү дээ.
Мартаж үз. Новшийн "үүрд" гэх хугацаанд ч төгсгөл байдгийг би мэднэ.
Өндөр байшингийн дээвэр дээр би эрчээрээ эргэлдэж газар буухдаа хурдхан босоод хамаг хурдаараа гал авалзан шатах нисдэг тэрэгний зүг гүйв. Тэгсээр байшингийн дээврийн үзүүрт тулж ирэн гараа сунгасан ч нисдэг тэрэг аль хэдийн газардаж удалгүй дэлбэрэх нь тэр.
Нүд ирмэхийн зуурт л... Амьсгаа аваад гаргах тэрхэн агшинд л...
Магадгүй энэ үед л зүрх минь түүнтэй хамт шатчихсан байх. Үнс нурам, харанхуй тоос л үлдэх хүртлээ бутраад уначихсан.
YOU ARE READING
YOU ARE MY JOKER [Completed]
Fanfiction"Чи миний төлөө үхэх үү?" "Тийм ээ..." > Suicide Squad киноноос сэдэвлэн бичив.