¤6¤

2.8K 291 33
                                    

"Нугасны муухай дэгдээхэйг хун болно гэж мэдээгүй л биз дээ?"

"Нугасны муухай дэгдээхэйг хун болно гэж мэдээгүй л биз дээ?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

JUNGKOOK's POV

"Сэра ч ухаалаг юм аа. Түүний шинэ бизнесийн санаа ийм амжилттай байна гэж бодсонгүй. Үнэхээр гэмт хэргийн ертөнцийг ноёлохоор төрсөн бололтой. Нэг тийм албат шиг өөрийгөө мэдрээд байх юм. Уул нь би чинь удирдлага биз дээ?"

Машин барих Тэхён ийн хэлээд зөөлнөөр инээхэд түүнийг санах хүсэл минь бүр л оргилоод ирэв.

Тэгсээр байж ядахдаа урууландаа удаанаар хүрч үзлээ.

Түүний үнсдэг уруул... Зөвхөн түүний л үнсэх ёстой уруул... Тэр өөрийнхөө зөөлхөн бас чихэрлэг уруулаар яаж үнсдэг гээч? Яаж үнсэлтэнд минь хариу өгч, над руу тэмүүлдгийг үгээр илэрхийлж болдог ч болоосой. Тийм байсан бол мянган удаа өөртөө хэлж санах сэтгэлээ хуурах байсан юм.

"Түүнийг зүгээр л нэг галзуу хүүхэн гэж бодоогүй биз дээ?"

Машины цонхны цаанаас удаан ирээгүй хот минь үзэгдэх агаад түүнийг тэнд байгаа гэж бодоход л бүгдийг нь хүйс тэмтрээд түүнтэй шөнөжин бүжиглэмээр санагдана. Тийм ээ. Би түүнтэй ганцхан шөнө бүжиглэхийн тулд бүгдийг нь хүйс тэмтэрч чадна.

Одоо түүний хэр хүчтэйг мэдэрч байна уу?

"Боль доо. Жонгүг... Тэгж боддог байсан бол чи намайг дэргэдээ байлгана гэж үү?"

Түүний ярианд би чангаар инээгээд хариу хэлэв.

"Үнэндээ Сэрад би байхгүй байсан ч тэр одоо энэ салбарт том нөлөө үзүүлж чадахаар хүн болчихсон."

Сэрагийн сэтгэхүй өөр зэрэглэлийнх!

Дахиад хэлье. Тэр үнэхээр өөр зэрэглэлийн эмэгтэй. Хараал идсэн солиормоор халуухан, бас дийлдэхээргүй галзуу эмэгтэй.

Тэр бүх хууль дүрэм, тогтсон зүйлсийг эвдэлдэг. Яг л миний зүрхийг эвдэлж орж ирсэн шигээ одоо ч бүгдийг сүйтгэсээр байна.

YOU ARE MY JOKER [Completed]Where stories live. Discover now