1-хэсэг

519 37 2
                                    

Шунаж болох болов уу?
Өөр нэгнээр амьдралаа            төсөөлсөн чамд
Хүртэж болох болов уу?
Хэдийн өөр нэгний эр болчихсон чамайг
ㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡ
   Надад бусдаас нуудаг маш том нууц бий, сэтгэлд ч бас оршдог маш том нууц. Дэлхий дээр есөн шидээр эрээлжлэх түм буман өнгө байдаг ч зарим тохиолдолд “colorblind “ буюу угаас өнгө ялгаж харж чаддаггүй хүмүүс байдаг тэдний нэг нь би. Магадгүй анхнаасаа ялган харж чаддаггүй байсан гэвэл буруу байх. Хэтэрхий тод өнгөнд сэтгэл зүрхээ өгөөд амьдралын жинхэнэ байдлыг харж чадаагүйгээсээ болж сохорчихсон юм. Намайг Мин Сола гэдэг 18 настай төгсөх ангийн сурагч. Газар дээрх төрсөн ганц ахтайгаа хамт амьдардаг бөгөөд энэ дэлхийн хамгийн уйтгартай амьдралтай нэгэн байх.  Магадгүй түүнийг харах хүртэл.

Mysterious eyes [дууссан]Where stories live. Discover now