Тэр хүн надаас болж өөрчлөгдөж байсан юм
Сайн бас муу аль талаараа
ㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡㅡ
Цонхны завсраар зөөлөн салхи сэвэлзэж шувуудын жиргээ жингэнэн сонсогдоно, гадаах байдал амар амгалан миний сэтгэл ч бас.
Чи минь санаж байна уу надтай мэндэлсэн өдрөө , магадгүй мартсан ч байж болох юм , гэвч миний сэтгэл зүрхэнд одоо ч оршдог. Бид өдөр бүр хамт сургуулидаа явдаг байж билээ яг л хувь тавилан шиг . Өглөө бүр чи миний хажууд ямар нэг юм ярин эсвэл дуу аялаж явдагсан, би дургүй юм шиг царайлдаг байсан ч ганцаараа байх ямар уйтгартай бас гашуун болохыг ойлгож байсан юм.
Чи сургуулийн од хөвгүүдийн нэг байлаа, бүх охидын хүслэн болсон залуу. Гэвч би зүгээр л нэг өнгөний харалган өвчтэй өрөвдөлтэй охин . Бид найзууд болж байлаа магадгүй зөвхөн чиний хувьд , гэвч би чамайг амьдралдаа оруулахыг хүсэхгүй байсан юм. Яагаад гэж үү чи хэтэрхий ихээр өөрчлөгдөж байсан болохоор . Найзуудтайгаа хамт байхаа больж, сургууль дээр надаас өөр хүн байхгүй юм шиг аашилсан болохоор.
Надад сайхан байсаан гэвч бусдын хувьд би чиний сайхан сэтгэлийг ашигласан хөгийн амьтан . Чи хэзээ ч хөгийн амьтантай хамт байж болохгүй нэгэн шүү дээ.
YOU ARE READING
Mysterious eyes [дууссан]
Short StoryМиний доторх сахиусан тэнгэрийг сэрээсэн хүн чи байж Миний доторх чөтгөрийг сэрээсэн нэгэн ч чи байсан Ким Тэхён