Эмнэлгийн нэгэн өрөө.Ээж болох хувь дутсан энгийн нэгэн эмэгтэй.
Эр нөхрөө харааж ихэр татан уйлна.
Харсан хүн бүхний сэтгэл эмтрэх үзэгдэл.
Харахаас өөр зүйл хийж чадахгүй өрөвдөн харах эмч нар.
Шинэхэн гэр бүлд уй гашуу тохиож бяцхан үр мөнх бусаар хорвоог орхин одлоо.
Үр ээ алдсан эцэгт хэцүү байгаа нь илт.Галзуурах дөхсөн эхнэрийнхээ хажууд эрүүл ухаантай байсан тул гомдлын доголон нулимс л унагаалаа.Хэндээ ч гомдох билээдээ.Хүндрэлтэй төрсөн хэдий ч үрийнхээ араас эцэсээ хүртэл гашуудсан гэргий нь бие нь сулбайн уналаа.Нөхөр нь түүнийг эмч нарт үлдээн их эмчийн өрөө лүү явлаа."Өршөөгөөрэй,таньд гүнээ эмгэнэл илэрхийлж байна."
"Зүгээрдээ,Та бүхэнд буруу юу байхав.Чадах бүхэнээ хийсэнийг тань ойлгож байна." хэмээн гунигтайгаар эмч лүү ширтэнэ.
"Эмч ээ,Би таниас нэг зүйл гуймаар байна."
"Би таньд чадахаараа туслах болно оо."
"Та харсан,Эхнэр минь энэ байдлаараа удахгүй галзуурах нь.Би хүүхэд өргөж авмаар байна.Танай эмнэлэгт эцэг эх нь орхин явсан хүүхдүүд байдаг гэж сонссон.Би тэр хүүхдүүдээс өргөж авмаар байна.Гол нь эхнэр минь мэдэх ёсгүй.Түүнийг сэрэхэд 'Зүгээр л төрөөд ухаан алдсан.Хүндрэлтэй их өвдөж төрсөн учир муухай зүүд зүүдэлсэн байх' гээд л хэлээд өг.Би таниас гуйж байна.Би эхнэргүйгээрээ амьдарч чадахгүй.Надад ч мөн хэцүү байна.Миний ч бас хүүхэд байсан шүү дээ.Үнэхээр өргөж авсан хүүхдээ хүнийх гэж ад үзэхгүй өөрийн хүүхэд мэт хайрлах болноо." гэж үнэхээр л цөхөрсөн сааралтсан хоолойгоор хэллээ.Эмч хэсэг бодолхийлснэ зөвшөөрөхөөр болсон юм.Эмч ч мөн адил 3 хүүхэдтэй 2 дахь хүүхэд нь ихэр байсан ч төрөлтийн үед эндчихсэн билээ.Тийм учир энэ залуугийн зовлонг сайн ойлгож байсан юм.Тэрээр залууг дагуулан явсаар унтаж буй бяцхан сахиусан тэнгэрүүд дээр авч ирлээ.
"Энд байгаа бүх хүүхдүүдийг эцэг эх нь орхиод явсан.Тэднийг нэг сар хүртэл энд байлгадаг.Тэгээд асрамжийн газарлуу хувиарладаг юм.Би таньд туслахыг хүссэндээ мөн энд байгаа хүүхдүүдийн нэг нь ч болтугай аз жаргалтай өсөөсэй гэж нууцаар өгч байгаа юм шүү."
"Ойлголоо" залуу хүүхдүүдийг нэг нэгээр нь ажиглан явахад нэгэн хүү түүнд үнэхээр онцгой санагдаж гэнэ.Үс нь хар боловч сайн харвал гүн цэнхэр аж.Царай нь хувхай цайсан байх бөгөөд,магадгүй цус багадалттай байх.Хүүд илүү ойртоход шууд нүдээ нээх нь тэр.Үнхээр их цочсон ч гэсэн хүүгээс нүдээ салгаж чадсангүй.Түүний нүд далай мэт гүн,Одод мэт гялалзах юм гэнэ.Өнгө нь хав хар хэрнээ хүүхэн харааг нь тойруулж алтан утас татсан харагдана.Хүү залуугийн нүд рүү цоргих мэт ширтэж,залуу харц аа салгаж үл чадна.
Эмч түүнд хүрэх үед л залуу ухаан орж харин хүү буцан гүн нойрондоо автав.
Эмч"Энэ хүүг Жексон гэдэг.Эх нь түүнийг заавал Жексон гэж нэрлээрэй гэж захиж захиж явсан.Тэр их сонин хүү байгаа юм.Өдөржин унтана,орой нь харин уйлаад унадаг.Түүнийг манай сувилагч мухарын хэн ч мэдэхгүй өрөөнөөс авч гарч ирсэн.Сувилагчаас асуухад тэрээр тэр өрөө лүү өөрийн мэдэлгүй яваад орчихсон байсан.Тэр өрөөнд нэг эгч төрж байсан түүнд төрөхөд нь туслахад тэрээр хүүгээ төрсний дараа бүх биеийг нь зөөлөн илчхээд Заавал Жексон гэж нэрлээрэй гэж захиад цонхоор үсэрсэн гэсэн.Сувилагч охин их гайхаад араас нь хартал 4 давхараас үсэрсэн байж хаашаа гэдэг нь мэдэгдэхгүйгээр алга болчихсон.Бас тэр сувилагч тэр эмэгтэй царай гээд л эднээс бусад юуг ч санахгүй байгаа."хэмээхэд залуу тоосон шинжгүй тэр хүүг л өргөж авна гэж шийджээ.Чухам яагаад гэдгийг нь мэдэхгүй,яг л илбэдүүлсэн мэт эмчийн үгийг үл хайхран тэр хүүг л өргөж авна гэж зөрүүдлэнэ.Өөрийнхөө овгоор буюу Ван овгоор овоглож Ээжтэй нь нэг өрөөнд оруулжээ.
YOU ARE READING
ТөӨрӨгДөЛ
RandomЭнэ бол бидний төөрөгдөл. Энгийн нэгэн төөрөгдөл биш. Шидийн төөрөгдөл. Шинэхэн орчин.