Ээж"Хүү минь цайгаа тайван уу, чи хоцрохгүй дээ.Грашанд чиний машин байгаа.Аав чинь чамд зориулж авсан юм.Хуучнийх байж болнолдоо гэхдээ эдэлгээ сайн шүү.Чи минь машин барьж чадна шүү дээ.Энд 16 хүрсэн бол машин барьж болдог юм"
Жексон"Тийм үү,Би цадчихлаа,Одоо тэгвэл явлаа шүү." Нүд нь сэргээд л ирж байхыг харвал машинд дуртай гэдэг нь илт харагдаж байна.
Ээж"Түлхүүр нь үүдний жижиг ширээн дээр байгаа."гэхэд чихэр авсан жаал шиг л баяртайгаар яаран гүйлээ.Грашанд орж харвал зузаан төмөртэй,мотор сайтай хэр баргийн юманд эвдрэхээргүй сайхан амьтан байлаа.Жексон багаасаа л машинд их дуртай хүүхэд байсан юм.Тийм дээ ч машин унаад сурчихсан билээ.
Энэ машин нь таалагдсан бололтой.
(Ингээд л инээж байгаа харагдаж байна шүү.)
Ингээд Жексон сургууль руугаа жолоо заллаа.Түүнд шинэ орчин нь ихэд сонирхолтой байсан юм.Хятадад бол хүүхэд
бүр сургуулийн дүрэмт хувцас гэж сул даавуун хослол өмсдөг билээ.Харин энд сургуульд аа хүссэн хувцасаа өмсөж болдог гэнэ.Мөн сургууль нь хол тул ахлах ангийн хүүхдүүдэд буюу 16 хүрсэн хүүхдүүдэд машин унах зөвшөөрөл өгдөг байна.Ямар нэгэн мотортой зүйлсээр явахгүй л бол юм юмнаасаа хол байдаг ч амар тайван сонин ч гэх үү? Сайхан ч гэх үү? Газар жексонд таалагдаж байлаа.Амар тайван байдал нь бус яг л төрсөн гэртэй ирсэн мэт тухтай мэдрэмж мэдэрч байгаа нь түүнд илүү таалагдаж байсан юм.Сургууль аа тэрээр торох юмгүй оллоо.Энд ахлах, дунд, бага нэг нэг л том сургуулиуд байдаг учираас тийм байх.Шинэ сургууль нь ч тохижолт сайтай,сурагч ажилчид нь ч эелдэг хүмүүс байна гэнэ.
?:Өршөөгөөрэй?!,Өөрөө Жексон мөн үү? Ван Жексон?.
Харвал дундаж нуруутай хөвгүүн инээмсэглэн зогсож байлаа.
YOU ARE READING
ТөӨрӨгДөЛ
DiversosЭнэ бол бидний төөрөгдөл. Энгийн нэгэн төөрөгдөл биш. Шидийн төөрөгдөл. Шинэхэн орчин.