Жексон ирээд аль хэдийн нэг сарыг ардаа үдэжээ.Энэ хугацаанд олон ч найз нөхөд танил хөрштэй болсон билээ. Жеймес,Алисатай илүү дотно болоод ч амжсан.Харин Ланатай яаж ч хичээгээд дотно болж чадаагүй юм.
Түүнд Лана таалагдаж байгааг өөрөө ч мэдэж байгаа.Гэхдээ Лана түүнд дургүй мэт санагдана.Тэгсэн хэрэнээ харьцаагаа огт таслахгүй.Гэхдээ аль болох зай бариад л,үг дуу цөөтэй,хөндий харьцан.Энэ аашийг нь ойлгодоггүй ч Жексон түүнд татагдсан хэвээр.Өнөөдөр Лана түүнд "том нууц хэлнэ" гэж гэртэй ирэхийг урьсан билээ.
∆~~~¶
Жексон түүний гэрт ирэхэд Ланагаас гадна 2 залуу мөн Жеймес,Алиса нар байлаа.Жексон гайхсан басхүү сонирхосон харагдах ба "Надад ямар нууц хэлэх гэсэн юм бэ?" гэхэд Алиса,Жеймес 2 бага зэрэг сандарсан харагдах ч хүчээр инээмсэглэж байгаа харагдана.Харин Лана болон зүс үл таних нэгэн залуу түүн лүү хүйтэн хоосон харцаар ширтэж,нөгөө залуу нь илт сонжсон байртай байлаа.
Хүйтэн харцтай залуу"Бид чамд үнэнийг хэлэх гэсэн юм" гэж ямар ч хувиралгүй хэллээ.
Лана залхсан царай гаргаж"Одоо ярих зүйлсийг анхааралтай сонсож,цаашид үгэнд минь сайн ороорой.Чи угийн надад хангалттай төвөг удаж байна." хэмээн үнэхээр дургүй байгаагаа илт илэрхийлэв.Тэгээд яриж эхэллээ."Эрт үеэс хүмүүнтэй хамт олон төрөл зүйлс амьдарч ирсэн.Усан нүдэт,махан толгойт,богино наст мунхаг хүмүүс энэ бүхэнийг мэддэг ч мэдэхгүй.Тэдний төсөөлөлд ч буухааргүй зүйлс хорвоо ертөнц дээр тэдэнтэй хамт оршин тогтнодог.Тэдний нэг бол хүн чоно болон цус сорогч төрөлүүд.Үүрдийн дайснууд,үхэлийн тулаанчид.Энэ 2 төрөл хамгийн хүчирхэг төрөл бүлэг.Гэхдээ бие биенээ үздэггүй,үргэлжид тэмцэлддэг.Үүсэн бий болсон цагаасаа эхэлээд л найраа хөөрөөгүй мөнхөд дайсгансан юм.Өнөө цагт эв нэгдэл гэж яриж, таарахаараа л цус урсгаж байж салдгаа больсон ч гэлээ далд дайсагнал явагдсан хэвээр.Хамгийн том сануулга бол...холимог цуст хүүхэд.Энэ 2 төрөлийн дундаас үнэхээр хүчирхэг ч хорон муу санаат,хорвоо ертөнцийг бүхэлд нь хайр найргүй самарч чадах эгэлгүй хүчэт энхийг эвдэгч төрнө гэсэн домог бий.Тиймдээ ч өдий хүртэл ганц ч холимог цуст гараагүй билээ.Хэн л тийм зүрх зориг гаргах билээ...гэхдээ нэгэн хос чадсан юм.Хүн чонын гаригийн хүчирхэг сайд энгийн нэгэн цус сорогчд дурлаж тэдний хайраас Жексон гэх хүү мэндэлсэн. Түүний ээж эмэгтэй хүнээс гарамгүй зориг гаргаж хүүг амиараа хамгаалж энэ хорвоод мэндлүүлсэн юм.Харин түүний эцэгийн өгч чадах ганц зүйл хүүг ирээдүйд зөв зам луу чиглүүлэх Сүйт бүсгүй байсан юм."
YOU ARE READING
ТөӨрӨгДөЛ
De TodoЭнэ бол бидний төөрөгдөл. Энгийн нэгэн төөрөгдөл биш. Шидийн төөрөгдөл. Шинэхэн орчин.