Өглөө утас тасралтгүй дуугарч нойрноос минь чангаана. Нойрмоглсон чигтээ утсаа авхад цангинсан хоолойгоор орилох найзын минь бяцхан жаал Жонгүг.
- Байна уу?
Жонгүг- Авга ахаа. Би танай гэрийн урд ирчихлээ. Та гэртээ байна уу? гэсээр нусаа тат нь. Нээгдэж яадаж байсан нүд минь бараг л орой дээрээ гарав.
Би орноосоо үсрэн босоод -ЮУУ? гэхэд Жонгүг -Авга ахаа би өнөөдрөөс эхлээд таньтай амьдрана. Аав таньд хэлээгүй юм уу? гэв. Унтлагын өрөөний цонхоор харвал үнэхээр л томоос том цүнхтэй ачаатай царайлаг залуу зогсож байв. Би түүнлүү том нүдлэхэд тэр утсаар- Өө танийг харчихлаа авга ахаа гэсээр инээн гараа даллана.
Би түүний дуудлагыг таслан хаалга руу гүйх зуураа Тэхён руу залгав.
Тэхён -Байна уу?
- КИМ ТЭХЁН!
Тэхён - Өө энэ чинь Жимин
-Тиймээ би байна. Чамтай ярих юм байна. Жонгүг яагаад манай гэрийн урд зогсож байгааг тайлбарлаадхаач?
Тэр тал зассан маягтай инээд алдсаар - Нээрээ би чамд хэлээгүй билүү? гэсээр найланхай гэх чинь асууна.
-Тиймээ юу ч хэлээгүй шүү дээ?
Тэхён-Тэр дөнгөж л их сургуульд орох гэж байна шүү дээ. Тэгээд ч танайх ойрхон. Тэр байр түрээслэхийн оронд чамтай амьдрахыг хүссэн.
- ЮУУ? Тэгээд надад ч хэлэлгүй шийдчихэж байгаа юм уу?
Тэхён одоо ч инээд алдсаар -Уучил уучил ажил гээд нилээн завгүй байлаа. Тэгээд ч чи угаасаа ганцаараа амьдардаг шдээ. Ганцаараа уйддаггүй гэж үү? Би давхар Жонгүгд ч санаа зовоод тэр ч чамд сайн байдаг шдээ. Үнэндээ Жонгүг чамтай амьдруулаач гэж анх удаа надаас гуйсан чи түүнийг ямар бардам гэдгийг мэднэ биздээ. Тэгсэн ч надаас зөвшөөрөл хүссэн болохоор. За тэгээд эвтэй амьдраарай гэсээр үгийн зөрөөгүй тасалчихав.
Би явсаар хаалга онгойлгоход өөдөөс -Авга ахаа гэх өсвөр насаа дуусгаж байгаа гэхэд итгэмээргүй нэгэн томоор инээсээр зогсоно.
20 ЖИЛИЙН ӨМНӨ
-Шидлээ шүү! Бариад аваарай! Жимин тэнд Жимин баричихлаа.
Энэ үзэгслэнтэй цэцэг өөр шигээ үзэгслэнтэй нэгэн бүсгүйн гарт байх ёстой юмсан гэж бодсоор баглаатай цэцгийг хараад барьж яадан байсан нулимс минь урсчихав. Нулимстай нүдээ гараараа дарах намайг Тэхён хараад -Хөөе чи уйлаад байгаа юм уу? гэсээр сандрана. Би улам чанга гэх чинь уйлсаар -Би зүгээр л чам шиг одой морь ингээд гэрлэж байгаад баярлаад гээд нусаа татвал тэр гайхширан -Юу одой морь? гэсээр чанга орилов. Намайг уйлхаа зогсоохгүй байсанд тэр самгардсаар -Яахав буруу биш лдээ гэх нь үнэхээр инээдтэй санагдана.
YOU ARE READING
EUPHORIA //end//
Short StoryТамхины хурц нэхүүн үнэр...Энэ л түүний ааваасаа ялгарах ганц зүйл...