Тэр хүзүүгээр минь гараа оруулан улам өөртөө наасаар үнсэлтээ гүнзгийрүүлэнэ. Амьсгаа минь дуусаж бид уруулаа салгахад
-Таныг мэдэх эсэхийг мэдэхгүй ч Би таньд маш их хайртай. Маш их. Би...таныг ингээд гарт минь байж байхыг маш удаан хүлээлээ гэсээр тэр өөрийнхөө түүхийг ярьж эхлэв.
-Танийг анх харсан мөчийг санаж байна уу? Аавтай цуг явж байхад гудамжинд таарсан үе. Таныг анх харсан мөчөөс эхлээд өндөгнөөсөө гарсан дэгдээхий анх харсан зүйлээ ээжээ гэж дагадаг шиг би танийг л дагахыг хүссэн.
//Тэхён -Жонгүгаа мэндлээрэй авга ах нь.
Жонгүг -С..сайн байна уу? гэсээр ээрч муурахдаа бяцхан Жонгүг Жиминий тас хар үс , жижигхэн давхраагүй нүд, дуулахан инээмсэглэлд нь уусчихсан байгаа харагдана.
Жимин -Тиймээ, сайн уу? гэсээр түүн рүү харсан чигтээ Тэхёнд хандан -Ээжтэйгээ адилхан байгаад нь бурхандаа талархая гэв.
Тэхён -Юу!? Чи ч хатуу хэвээрэй байна шүү. Зав байвал кафэ орж суух уу??
Жимин -Уучлаарай би удахгүй уулзалттай.
Тэхён -Тийм үү тэгвэл дараа уулзая.
Жимин -За тэгвэл явлаа шүү гэсээр гараа даллан яааран цааш алхав. Тэхён түүний араас хэсэг ширтэн зогсоод -Тэр огт өөрчлөгдөөгүй байна шүү гэхэд
Жонгүг -Тэр ах таны найз юм уу?
Тэхён - Өө тийм ээ. Жонгүг ч бас түүнийг өмнө нь харж байсан байх аа.
Жонгүг - Би юу?
Тэхён - Дөнгөж төрөөд мааш жаахан байх даа. Тэр үеэс хойш бид хоёр хоёуулаа завгүй байсан болохоор уулзаж чадаагүй. Тийм болохоор манай Гүг түүнийг санахгүй байгаа байх гэж бодож байна.
Жонгүг нүдэнд нь оч гялалзан - Үгүй ээ би түүнийг санаж байна.
Тэхён - Хаа тийм үү. Тэгвэл түүнийг ирж тоглооч гэж асуух уу?
Жонгүг - Нээрээ юу? Ваа нээрээ юу гэсээр аавынхаа тэвэрт тонгчиход Тэхён инээсээр -Тэр чамд нилээн таалагдсан бололтой.
Тэр өдрөөс хойш Жимин боломжтой үедээ Тэхёныд очдог болсон. Цаг хугацаа өнгөрөн одох тусам Жонгүгийн хувьд Жимин түүнтэй маш удаан тоголдог сайн найз нь болов. Бас түүний хамгийн дуртай хүн. Түүнийг ирж байгааг сонсоод л тагтан дээрээ хэдэн ч цаг хамаагүй хүлээгээд суучихдаг болов.
YOU ARE READING
EUPHORIA //end//
Cerita PendekТамхины хурц нэхүүн үнэр...Энэ л түүний ааваасаа ялгарах ганц зүйл...