3

32 5 0
                                    

**Жонгүг-Ах аа би таньд сайн. Авга ахаа та үнэхээр халуун бас бариун байна...гэсээр Жиминий хэлийг сорон улам хүчтэй хөдлөнө. Жиминий гар түүний хөлөрсөн булчингаар гүйж Жонгүг гараараа түүний доороос эвэв...

Жимин ажлын ширээнийхээ ардах төсөөлөлдөө гэнэт цочин дэлгэц дүүрэн Жонгүг сайн гэж бичсэн байгаагаа анзаарав. Тэр санаа алдан шилээ аваад нүдээ нухалсаар -Хаа Пак Жимин галзуурчээ галзуурч...




Ширээний ард удаан суусаны эцэст кофэ найруулахаар өрөөнөөсөө гарав. Жонгүгаас зугтаж өглөөн гараад орой ирж эсвэл ажлын өрөөндөө өнжсөөр хэд хоногийг өнгөрөөчихөв дөө гэсэн шиг юм бодон кофэгоо аваад эргэтэл Жонгүг гал тогооны хана налан над руу ширтсээр зогсоно.

Би самгардан том нүдлэн түүн рүү харахад тэр зөөлхөн инээмсэглсээр -Ажил чинь дуусчихсан уу?

Би- Үгүй ээ. Хараахан дуусагүй байна.

Жонгүг -Идмээр байгаа зүйл байна уу?

Би -Харин... гэсээр шал руу гөлрөн түүнээс зайлсхийхэд тэр над руу одоо ч ширтсээр байгаан мэдрэгдэнэ. Хэсэг чимээгүй зогссоны эцэст би өрөөлүүгээ явхаар шийдээд -Өөр ярих зүйл байхгүй бол би явлаа шүү... гээд гал тогооноос гарвал тэр араас орилсоор

- Надаас зайлс хийгээд байгаа юм уу? Өөртөө бүгдийн хадгалалгүй надтай ярилцалдаа...Би энд байхад яагаад надтай ярихгүй байгаа юм бэ?  гэв. Би түүн лүү нуруугаа харуулан зогссон хэвээр юу хэлэхээ олсонгүй. Том гэрт түүний хүндээр амьсгалхаас өөр чимээ ч гарсангүй. Түүний хөлийн чимээ ойртсоор тэр урд минь ирж зогсоод -Тэр өдрөөс хойш та намайг үл тоосоор байна. Надад ямар байгааг бодож үзсэн үү гэхэд түүний хоолой зангирсан сонсогдов.

Би энэ жаахан хүүхдийг ийм асуудалд оруулчихаад хаячихсандаа цочирдов. Энэ хүүхэд энэ асуудалд үнэхээр нухацтай хандаж байна... Магадгүй түүнд энэ түүх эхнээс нь л хэрэгтэй байх. Би хөмхийгөө зуун салганаж буй гараа атгаад түүн рүү эгцлэн харав.

-Жонгүг аа. Надад чамд хэлэх зүйл байна. Гэхдээ чиний хувьд сонсоход таагүй түүх байна байх гэхэд тэр намуухан хоолойгоор -Зүгээр дээ. Би сонсоход бэлэн байна. Надад эвгүй байсан бол би таньд сайн болохгүй байсан. Тийм болохоор гуйя надад хэлээч гэсээр зөөлхөн инээв.

Би түүний сэтгэл татам байдалыг бишрэн түүн рүү гөлөрхөд тэр -Юу ч болж байсан бид даваад гарна тийм үү гэсээр над руу жуумалзав. Миний хацар халуу шатан улайж буйг сая л анзааран доошоо хараад -Н..намайг уучлаарай гэхэд тэр -Бүх зүйл зүгээр дээ. Амралтын өрөөнд ярилцацгаая гээд миний гарнаас атган татан явсаар бид буйдан дээр суун яриагаа эхлүүлэв. Тэр миний яриаг амьсгаа даран нэг бүрчлэн сонссоор.

Эцэст нь гэхэд би түүний амьдралыг нурааж байгаа байх шиг байна. Энэ түүх түүний аавд татагдаж эхэлсэн миний хүүхэд насны түүх. Өөрийн мэдрэмжээ хэлэлгүйгээр хэрхэн ахлах сургуулийн сурагч болсон түүх. Түүний хуримын өдөр хүртэл...цаг хугацаа хэрхэн өнгөрсөн тухай, тэр өдөр анхны хайр минь намаыг орхиж байгааг мэдэж байсан ч...мартаж чадаагүй өнчин хайрын минь тухай түүх.

Би -Аль хэдийн гэрэлчихсэн хүнийг сэтгэлдээ тээгээд...Би үнэхээр дүүрчихсэн тэнэг хүн юм тийм үү? гэхэд тэр чанга дуугаар

-Тийм биш ээ!! Одоо бол та аавд сайн байсан үеээс өөр. Гэхдээ аавыг ээжээс минь ч удаан хайрлаж байгаа гэхээр гайхмаар юм. Ямар ч байсан би таньд илүү сайн авга ахаа! Учир нь би ядаж л таньд хэлж чадна гээд гараас минь атгав. Би түүн рүү нулимстай нүдээр ширтсээр түүний нэрийг дуудахад тэр над руу дөхсөөр

- Бүгд зүгээр дээ авга ахаа. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр та зөвхөн надад хайриай болох болно...Гэхдээ ааваас минь болж биш. Одоо зугтахаа боль. Өдий хүртэл зайлсхийж байсан чинь хангалттай биш гэж үү? Одоо ч зугтсаар байх юм уу? Авга ахаа гэсээр тэр уруул дээр минь үнсэв.

Үнсэлт удаан үргэлжилсэний эцэст тэр уруулаа салган духаа нийлүүлсэн чигтээ нүд рүү минь харасаар -Би танийг илүү шудрага байгаасай гэж хүсэж байна гэж шивнээд дахин үнсэв.

Тэр нэгэн өвлийн төгсгөлд хаа нэгтэйгээс ирсэн хаврын салхины сэвшээг мэдэрсэн юм...





.

EUPHORIA //end//Where stories live. Discover now