Хардалт

145 9 0
                                    


Өглөө Жиминтэй сэрэх  мэдрэмж ямар гайхалтай байсныг Тэхён бодох зуураа түүнтэй байхдаа Жонгүгийг мартсанаа санан гэнэт гайхшралд автан хэвтнэ.

Удалгүй Жимины чанга хөхрөх чимээнээр түүн лүү харвал тэр өөртэй нь арваад см ойрхноос ширтэж байхыг хараад цочин түүний түлхтэл ягаан үст " Яаа Тэхён гуай ичээд байгаа муу? Би чиний ганц найз биз дээ?" гэж хэлэн нүдгүй болтлоо инээх түүн лүү Тэхён дэрээ авч шидэснээ "юу гэнээ? Ичихээ? Битгий сонин юм ярь Пак Жимин би чамаас ичихгүй" хэмээх тэр яг жоохон хүүхэд шиг Жиминд санагдах ч өөрийгөө барисаар худлаа инээн" за алив бууж юм идээд сургууль руу чинь хүргээд өгье" гээд хувцасаа өмсөж эхлэв.

Хэдий тэр хоёр чацуу ч Жимин гэгч золиг ирсэн даруйдаа Сургууль гэгч шорон луу явахыг хүсээгүйдээ бүртгүүлээгүй байгаа хэрэг.

Сургуульдаа Жимины өчигдөрхөн авсан хар мотицикилтой ирэхэд хүүхэл бүхэн Тэхён болон түүнтэй хамт байх галзуу халуухан Жимин нарлуу харан шивнэлдэх нь цэнхэр үстэт ер таалагдасангүйд Жиминд" за чи явдаа чи орлоо. Өдөр ирж аваарай за?" гээд хөөрхөн иннэх нь Жиминыг зүрхийг хэрхэн догдлуулж буйг цэнхэр үст яахан мэдхэв.Дэмий л худлаа инээн "за" гэсээр давхин одов.

Сургууль даяар Тэхён болон түүний шинэ хайртыг харсан гэх хүүхдүүдийн ярианд Жонгүг нойрноосоо сэрэн " ядаргаатай новш" гэсээр ангиас гарахдаа хүүхдүүдийн ярианы эзэнг орж харан түүнлүү алхалсаар урд нь ирэн шууд гар далайн зохиод унаагачихав. Хүн бүр гайхшралд орох ч Тэхёныг гүйцсэнгүй. Тэр яг одоо яагаад хайртай хүндээ цохиулснаа ойлголгүй иүүнлүү асуулт асуух мэт харцаар ширтэхэд улаан үст инээсээр " хар ядаргаа чинь хзн унтуулахгүй!" гэж хэлэн түүнийг мөргөн цааш үргэлжлүүлэн алхалан одно.
Харин үлдсэн цэнхэр үст газарт суун нүүрээ дарсаар яагаад? Гэх бодолд автан уйлж эхлэх нь тэр.

Магадгүй Хардалт ч юм билүү?

(засвар хийгдсэн)

💜Crush💙Where stories live. Discover now