Бананатай сүү

139 11 0
                                    


Жимин Тэхёныг уйлж байгааг харахыг хүссэнгүйдээ гүйж очин энгэртээ наахад цэнхэр үст цухиран уйлна.
Тэхён Жонгүгт л таалагдахын тулд үгүйээ зүгээр л түүнд харагдахын тулд сургуулын дотоод дүрмээ зөрчин үсээ цэнхэр өнгөөр будаж, чихээ цоолсон. Түүнд ч зохисон ч тэр бор үстийн харцыг тогтоож чадсангүй. Эцэст нь тэр зүгээр л зодуулаад хамгийн сайн найздаа тэврүүлээд зогсож байна.

Цэнхэр үст магадгүй бууж өгч байх шиг байна. Жонгүгт таалагдах гэж байгаад эцэст өөрийгөө алдаж байгааг ухаарсан юм.

Дараа өглөө нь цэнхэр үстийг ангидаа ирэхэд ширээн дээр нь бананатай сүү угтав. Эхэндээ гайхсан ч Жиминийг гэж бодон инээсээр сүүг амтархан сорон ууна.

Ууж дуусаад эргэн тойрноо харвал Жимин өмнөх шигээ инээсээр түүн дээр очин " яагаад өглөө хичээл ордог юм бол?" гээд санаа алдана. Цэнхэр үст түүнийг ганц цохиод" Яагаад ч гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ судалж үзэж болох юм" гэхэд Жимин" Битгий мэдэмхийрээд бай" гэв.

Тэхён гэнэт сүүг санан" нээрээ Жиминние чи надад яагаад сүү өгөж байгаа юм?" тайван тогтуун түүний асуултанд Жимин хэсэг бодолхийлснээ " Нөгөө Тэхённие би чамд сүү өгөөгүй. Өөр нэгэн өгсөн бололтой" гэхэд цэнхэр үст гайхширан " Тэгвэл хэн өгсөн юм бол" хэмээн бодон сүү рүү ширтэнэ

💜Crush💙Where stories live. Discover now