Надад харуул

409 49 2
                                    

   Сонс доо! Би энэ үдэшлэг дээр таних хүн амьтан нэг ч байхгүй. Гэхдээ эндээс хамгийн царайлаг гэхэд багадмаар эр өмнө минь зогсчихоод миний талаар асуухад би юу ч хариулахгүй байгаад нь үнэхээр бүр маш их өөрийгөө гайхаж байна.

  Яагаад ч юм амнаас минь үг битгий хэл авиа ч гарахгүй байлаа.

°Жил бүр үдэшлэгийн өмнө бидний харшийн хатан үг хэлдэг байгаа. Үзэсгэлэн төгс Кан Мираг угтан авна уу?°

Б.байз!!

  Би андуураад байна уу? эсвэл энэ Мира юу?

Байж боломгүй юм.

Кан Мира!! Энд юу болоод байгаа юм?

▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎
Үгээ хэлж дуусав бололтой над руу харан дөхөж ирлээ.

Жонгүг "Өнөөдөр илүү үзэсгэлэнтэй байна Мира"

Мира түүний ярианд бага зэрэг инээвхийлээд надад анхаарлаа хандуулж "Чи.."

"Амаа тат"

  Би зүгээр л түүнийг сонсмооргүй байна. Түүнд болон ойр хавьд минь байсан цөөхөн хэдэн хүмүүст сонсогдохоор ийн хэлээд эргэж харан 2 давхрыг зүглэнэ.

Юу гээч?

  Энэ амьдралд чинь чамайг гэх ганцхан найз өөрт чинь нууцаа битгий хэл иймхэн юм хэлчихэж чадахгүй байна гэхээр хорвоо дэндүү хэрцгий юм.

  Түүнд гомдож байгаа ч тийм мэдрэмж төрөхгүй байгаа нь хачин.

Энд ирэхэд минь дургүйцээд байсныг сая л ойлголоо.

Тэр энэ ордны хатан нь болохоор~

   Хахх, гэтэл би түүнийг найзаа гэж бодож, энд хамт амьдрах талаар ятгах гэж байсан.

   Тийм ээ Арим! Чи дэндүү сайхан сэтгэлтэй хүн юм. Тэр сайхан сэтгэлээсээ болоод өөрөө далаараа тавиулчихлаа!!

  "Саяны үйлдэлдээ харамсана гэж бодохгүй байна уу?"

Дахиад л тэр.

"Би яагаад харамсах ёстой юм!"

Түүнтэй анх удаа ярьж үзлээ.

   "Нэгт, чи амьнаасаа уйдсан. Хоёрт, эсвэл Мира та 2 өөр холбоотой"

  Яахав ухаантай л юм. Бусад нь намайг галзуурчихсан гэж бодож байгаа ч тэр бидний харилцааг мэдчихлээ.

"Чамд энд амьдардаг гэлгээ хэлээгүй юм аа даа янз нь. Тэгээд бүр эзэн нь гэж?"

Новш гэж. Энэ яриа хэзээ дуусах юм бэ?

Түүнийг хананл хүчтэй шахан зангиаг нь янзлахдаа
  "Өршөөгөөрэй ноён Жон! Амаа татахгүй бол би дуугүй болгоод өгч чадна шүү"

Хаанаас гарч байгаа үг гэдгийг мэдэхгүй ч их зоригтой болчихлоо.

"Ахх, айчихлаа байна. Гэхдээ яадаг билээ, дахиад хэдхэн хором хүлээсэн бол жинхэнээсээ айх байлаа"

Миний дотор цаг нь дуусах гэж буй бөмбөг дэлбэрэх гэж буй аятай л уур минь савсаж байна.

  Одоо бол Мира биш тэр дургүйг минь хүргэж эхэлж байх шиг байна.

"Тохиролцъё!"

Тэр сая юу гээд хэлчихэв ээ. Хариулт нэхсэн харцаар түүнийг ширтэх агаад тэр сая нэг ам нээлээ.

   "Миний хүссэн зүйл энэ харш. Би хоёрдогч нь баймааргүй байна. Хэрэв би зорилгодоо хүрвэл чамд тэр суудлыг амлаж чадна" хэмээсээр Мирагийн суух хатны суудал руу заана.

Нэг зүйл...

  Би ингэхийг хүсэхгүй байгаа ч яагаад ч юм доторх хүн минь хүсээд байна.

  "Ерөнхийдөө чи хаан болвол хатны суудал минийх гэсэн үг үү?" гэхэд толгой дохино.

Хэлэх үг олдохгүй нь.

  "Сүүлийн асуулт. Хариулт чинь сонирхлыг минь татвал би зөвшөөрье. Хэрэв тийм биш бол эртхэн зам замаа хөөсөн нь дээр байх" гэхэд бас л толгой дохино.

"Яагаад заавал би юм"


"Олон шалтгаан бий. Чи тэр шуламын найз, бас надад үнэхээр их таалагдсан. Гэхдээ хамгийн чухал нь би хармаар байна"

Юуг харна гэж?

  "Надад дахин харахыг зөвшөөрөөч! Нуруун дээрх гайхалтай шивээсээ??"

































Хээе 🥰 таалагдаж байгаа биз дэ😄❤ сэтгэгдлээ харамгүй хуваалцаарай ❤❤

{D.E.F.Y} ||ʲʲᵏWhere stories live. Discover now