Тэр өдөр, тэнд байсан залуу чи байсан хэрэг үү?
Бас хэнд ч харуулаагүй шивээсийг минь харчихдаг. Эрэгтэй битгий хэл эмэгтэй хүнд Мирад ч харуулаагүй нууцыг минь тэр харчихаж.
Гэхдээ байна аа, би яагаад ингэтлээ айгаад эхэлснээ ойлгосонгүй.
"Сайн сонс! Чи ганц удаа харсан байж болно. ГЭХДЭЭ хоёр дахь удаа гэсэн зүйл байхгүй. Тийм болохоор мөрөөдөхөө боль"
Тэр л байхгүй бол хаана ч байсан яахав, намайг эндээс аваад явах хүн байна уу?
Өсгийт дээр тийм ч муу биш гэсэн хурдан алхснаас болоод хий гишгэчихлээ.
Хөдлөхгүй бол өвдөхгүй байгаа ч жаахан л хөдөлгөчихвөл мах минь тасарч буй аятай л өвдөж байгааг нуух юун.
"Одоохондоо би чамайг идчихгүй болохоор зүгээр л байж бай!"
Дахиад нэг зүйл.
Одоохондоо???
Тэгвэл энэ одоохондоо гэсэн хугацаа дуусвал тэр намайг алах хэрэг үү?
"Буу-"
"Буулгахгүй болохоор чимээгүй бай, хавийн хүмүүст мэдэгдмээргүй л байвал"
Галзуурсан юм.
Би одоо сул доройгоосоо болж танихгүй эрд тэврүүлээд хаашаа нь мэдэхгүй өрөө рүү явж байна.
Эцэст нь нэг хаалганы өмнө зогсвол удалгүй өнөөх хаалга нээгдэн цааш явсаар томоос том буйдан дээр суулгах аж.
Гэр нь бололтой.
▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎
Хөлөнд минь эм түрхэж боож өгсний дараа тэр ам нээсээр "3 хоног" гэх нь тэр.
"Ямар учиртай хоног юм"
"Бодох хугацаа. Шийдээ гаргачихаад хэлнэ биз. Өнөөдөртөө эндээ унтдаа, би өөрийгөө аргалчихна" гэсээр өрөөнөөс гарч одов.
Бодох хугацаа гэхээр өнөөх Мирагийн суудал гэж үү?
Юу ч алга. Тархинд минь өөрийн гэсэн бодол ч алга.
30 орчим минут л өнгөрсөн байх. Нойр минь намайг бүчин авахтай зэрэгцэн хэн нэгэн урдаа дэр барьчихсан орж ирлээ.
Жонгүгийн талаас
Унтаад өгч.
Үнэндээ бол надад унтах газар алга. Дэрээ барьсаар орны нөгөө захад хэвтсээр элдвийг бодсоор энэ орчлонгоос тасрах аж.
▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎
Өглөө болсныг илтгэж Тэхён өрөөний хаалга нүднэ.
Яршигтай юм, зүгээр л уааш яваад өгөөч дээ Тэхён аа!
Тэр бодлыг минь уншив уу гэлтэй нэг их удалгүй өнөөх чимээ үл сонстоно.
Хөнжил минь ийм зөөлөн бил үү?
Хүлээ...
Энд хүн байна.
Нүдээ огцом нээн харвал урьд шөнө хамт байсан хүн минь намайг тэврэн унтаж байх аж.
Тийм ээ зүгээр унтая, түүнийг ч гэсэн тэврээд...
Бусдын л адил бүсгүй байхад түүний юунд болоод ингэж байгаа юм Жон Жонгүг!
Тэр хөөрхөн бас гологдохооргүй биетэй болохоор уу? Гэхдээ түүнээс хавь илүү охидтой зугаацаж байсан хэрнээ түүнийг ч гэсэн ашиглахгүй бол бусад нь гомдчихно шүү дээ залуу минь.
Унтмаар байгаа ч зүүд нойр минь надаас уйджээ.
Тэр миний бодлыг дүүргэж байна.
Сүүлдээ хэтэрхий эмх замбараагүй болохын зэрэгцээ нүдээ алгуурхан нээвэл тэр аль хэдийн сэрчихсэн байх нь тэр.
Гэхдээ тэр намайг тэвэрч хэвтсээр байгаа нь намайг улам л өдөөх аятай.
"Бяцхан хадагтай минь! Нүд чинь намайг ховстоод байх шиг байна"
setgegdlee uldeegeerei 🎀🥀❤
YOU ARE READING
{D.E.F.Y} ||ʲʲᵏ
FanfictionХайр бидний тоглох тоглоом биш! Хүүхдүүд л түүгээр тоглодог юм.