Тэр хэдий сайхан залуу ч гэсэн би түүнийг үзэн ядаж байна.
Юу гээч!
Би найзаасаа урвах уу? үгүй юу гэдгийг шийдэх 3 хоног хангалтгүй байхад тэр бүр наашлуулчихлаа.
Янзтай...
Тэгээд болоогүй үдийн 2 цаг гэж байгаа. Харин одоо 13:25 болж байна.
Зүгээр л тийм эсвэл үгүй гэдэг сонголт ийм хэцүү болчих юм гэж хэн санахав.
Нэгэн бодлын би үнэхээр Мирад гомдож байна. Бид хар багаасаа найзалсан байхад яагаад ганц удаа ч цухуйлгаж болоогүй юм бэ?
Харин
Тэр залуу! Би түүнийг Жон Жонгүг гэх нэрнээс өөр юуг ч мэдэхгүй. Бүр юуг ч! Гэхдээ нүд худал хэлдэггүй биз дээ?
Түүний нүд нэг тийм өөр.
Юу ч гэмээр юм бэ дээ,
Хэлсэн бол хэлсэн. хийдэг бол хийдэг.
Юунаас ч буцахааргүй эрс шийдсэн гэмээр тэр нүдийг харахад сонголт минь түүнийх рүү чиглэнэ.
Гэхдээ барьцгүй.
Тэр хүсвэл намайг хэзээ бол хэзээ хаяж мэднэ. Эрчүүд бүгд адилхан биш гэж үү?Солиорох нь ээ~
▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎
"Бяцхан хадагтайн сонголтыг сонсох гэж энэ хүртэл ирсэн хичээл зүтгэлийг минь үнэлэнэ гэж найдья"
Уучлаарай, тийм ээ би хэн рүү явахаа шийдчихсэн.
"Мира"
Тэр намайг ингэж хариулна гэж санасангүй гэсэн аятай бага зэрэг балмагдан зогссоноо хөмсгөө үл ялиг өргөн "Итгэлтэй байна уу? Харамсахгүй биз" хэмээнэ.
"Кан Мира! Надад түүний суудлыг аваад өг"
Надад хэлээгүй өөр ямар нууц байгааг би мэдмээр байна.
"Дуртайяа авч өгье"
Түүнийг ямар их баярлаж байгааг мэдэж байна. Учир нь тэр яг одоо инээдээ барьж үл дийлэхийг нуух юун.
"Тэгвэл явцгаая"
"Хаашаа явах гэж?"
"Хөөрхөн харагдаж байгаа шигээ ухаантай биш юм. Бид тэр суудлыг авахын тулд хамт байх ёстой. Хүмүүс биднийг сэжиглэхгүй байхын тулд хоёулаа бага зэрэг тоглоом тоглоно"
Арай....
"Гэхдээ эндүүрэх хэрэггүй! Хүүхдүүд л хайр гэсэн инээдтэй тоглоомоор л тоглодог юм
Харин бид хүүхдүүд биш шүү дээ
Тийм биш гэж үү Арим Чүэ??""Ямар тоглоом юм?"
Тэр аажмаар над руу ойртон ирээд доош бөгтийн чихэнд минь "чамд таалагдах болно оо!" гэсээр урууландаа бага зэрэг инээмсэглэл тодруулана.
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
"Гэхдээ энэ чинь арай хэтэрч байна! Чамтай хамтран гэснээс хамт амьдрана гэж хэлээгүй"
"Хамтрах, хамт амьдрах. Ялгаа юу байгаа юм?"
Тийм ч их зөрүү байхгүй л дээ. Гэхдээ л...
"За яахав, хамт амьдардаг юм байж. Гэхдээ нэг орон дээр гэх чинь хэрээс хэтэрч байна!"
Тэр дахиад л өнөөх халуухан царайгаа гаргаад эхэллээ.
"Шалихгүй зүйлээс болж том ажлаа нураахыг хүсэхгүй байна. СОНС! ЧИНИЙ ИРСЭН ЭНЭ ГАЗАРТ ХАНА БОЛ НҮД ЧИХТЭЙ ГЭДГИЙГ САНА!!"
"аан би бас хэт их үглэж, зөрүүдэлдэг хадагтай нарт дургүй" гэсээр цааш нэг өрөө рүү орлоо.
Сүүлийн хэлсэн өгүүлсэр нь яагаад ч юм намайг цаашдаа зарим зүйл дээрээ анхаар гэж байгаа юм шиг л сонсогдлоо.
Аххх, шөнө битгий болоосой.
Гэхдээ байгалийн жам шүү дээ~ Харанхуй болоход ердөө цаг хагас л үлдэж.
Танихгүй эртэй хамт нэг орон дээр хэвтэнэ гэхээс нэг л итгэлгүй л байна шүү!
▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎
Бурхны минь авралаар бид тусдаа хөнжилд унтаж байгаа нь яамай даа.
Би бараг л унтаагүй. Харин тэр бөх гэгч нь унтаж байна. Цохисон ч сэрэхээргүй!
▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎▪︎
"Өглөөний цайгаа уугаарай, хонгор минь" гэх дуунаар итгэж ядан босвол өмнө минь арав гаруй ажилчид хоолтой ширээний хажууд зогсоно.
Нэг л өглөө сэрээд гүнж болчихсон мэт.
Харин түүний хувьд гэвэл орны минь зүүн талд түшлэгтэй зөөлхөн сандал дээр сонин барьсан, цагаан халаадтай сууж байх нь тэр.
Энэ эр намайг галзууруулж байна бурхан минь.
Тэр өнөөх хүмүүст гарч болно гэх дохио өгөхөд тэд ч гарлаа.
"Миний бүсгүй болвол ийм л зүйл болно. Ямар байна"
М.миний бүсгүй???
Ocigdor ogc cadaaguid uuclaarai viclys 🥺🤧🥰 za tgd hairaa asgaruulaarai 💋❤❤
![](https://img.wattpad.com/cover/263929974-288-k92208.jpg)
YOU ARE READING
{D.E.F.Y} ||ʲʲᵏ
FanfictionХайр бидний тоглох тоглоом биш! Хүүхдүүд л түүгээр тоглодог юм.