2.Эва Уизли

544 79 2
                                    

"Энэ танхимаар дүүрэн Эва, Эва, Эва бас дахин ЭВА. Манай тэнэг ихрийн юу нь тийм чухал байна!"

Рон урдах дэвтрээ шидсээр хөмсөг зангидахад түүний хоёр талд сууж байсан Харри болон Хермони нар яаж аргадахаа мэдсэнгүй. 

"Аль хэдийн шилжиж ирээд гурав хоночихоод байхад хүртэл түүний талаарх ярианууд намжихгүй нь!"

 Рон дахин уурсангуй амандаа бувтнахад Хермони хичээлээ тэмдэглэнгээ "Дүү чинь их үзэсгэлэнтэй бас танай гэр бүлээс ганцаархнаа Слитеринд орсон болохоор биз. Бас чи яагаад түүнийг ирснээс нь хойш нэг ч удаа биечлэн уулзахгүй байгаа юм."

Роны нуруу луу цохисоор хэлтэл тэр ёолон "Бид хоёр хоёулаа бие биентэйгээ уулзалдахыг хүсэхгүй байгаа учраас шүү дээ! Бараг Эва буланд суучихсан надад хараалийн шившлэг хийчихсэн сууж байгаа гэдэгт мөрийцөхөд ч итгэлтэй байна."

Харри, Хермони хоёр түүнийг шоолон инээсэн ч энэ бүхэн шинээр ирсэн профессор Гилдорой Локхарт орж ирснээр дуусгавар болов. Профессор их баяртайгаар орж ирэхэд эмэгтэй шидтэнүүд хоорондоо шивнэлдэж тэр профессорийг ямар царайлаг болохийг нь магтацгаана.

 Үүнтэй зэрэгцэн тод цуурайтах нэгэн гуталны чимээ танхим руу ойртон сонсогдоход сурагч нар үүд рүү эргэж харав. Гэтэл түрүүнээс хойш тэдний ярьсан хүн Эва Уизли танхимд орж ирсэн нь энэ байв.

"Профессор. Хоцорч орж ирсэнд уучлаарай." 

Рон түүнээс яагаад өмнөх цагийн хичээл болох профессор Спроутын ургамалын хичээлд суугаагүйг асуух гэсэн ч Эва өөр лүү нь ганц ч нүдний булангаараа харсангүй урагшаа хавьцаа зогсоход Рон нүдээ нарийсгасаар үлдлээ.

Эва ч мөн адил Ронтой одоог хүртэл харьцах зориг дутсан учир ном дэвтрээ гарандаа барьсаар урд хэсэгт танхимийнхаа нэгэн сурагчийн хажууд суухад профессор Локхарт ч түүнийг тоосонгүй инээмсэглэсээр охидууд ч түүний уярмаар инээмсэглэлд нь уусна. Хермони хүртэл тэр охидын дунд нь байгаад Рон болон Харригийн гайхшарлыг төрүүлнэ.

Ийнхүү профессор Локхарт өөрийгөө магтсанаар хичээл эхлэж нэгэн шалгалтийн цаас шиг зүйл өгсөн нь сурагч нарийг тэр ч байтугай хөвгүүдийг ярвайлгах нь тэр. 

Харри "Чиний авга эгчийн дуртай алтан Рой гэж хэн бэ? Өөрийгөө хэлээд байгаа хэрэг үү?"

Рон "Гилдорой Локхартийн агуу амжилт юу вэ гэнэ үү? Ямар гээчийн хачин асуулт вэ?"

Ийнхүү тэд тестээ буцаад профессорт өгч мөн бүгдийг нь үнэн зөв хариулсан хүн Хэрмони байх нь хачирхалтай.

Draco Malfoy's Other SideWhere stories live. Discover now