4.Том асуудал шийдэгдлээ.

469 64 3
                                    

"Рон гуйя. Жинниг зүгээр байгаа эсэхийг хараад өгөөч! Хурдан яваад түүнийг олоод ир Рон! ХУРДАЛ."

Эвагийн ууртай бөгөөд түгшүүртэй хоолой Роныг тун ч ихээр айлгана. Тийм ч учраас тэр хажуудаа байгаа Харриг дагуулсаар Жинниг хайхаар Гриффиндор танхим руу гүйцгээлээ. Гэвч энэ хөл хөдөлгөөн, шуугиан үүссэн цаг мөчид Рон бага эмэгтэй дүүгээ хайж олно гэж юу л бол...

Харри"Жинни зүгээр байгаа? Одоо түүнийг хайж чадахгүй нь бололтой. Рон хоёулаа Гилдорой Локхарт профессор дээр очицгооё!"

Рон"Ойлголоо."

Тэр хоёр профессор Локхартын өрөө лүү орвол тэр аль хэдийн явах бэлтгэлээ хийчихсэн харагдаж байв. Тэр гурав нилээн муудалцсаны эцэст профессор Рон, Харри нарыг дагасаар охидын нойлын том угаалтуур луу очихоор болсон юм.

Энэ хооронд Эва болон түүний ихэр ах нар зүгээр сууж чадсангүй хаа сайгүй дүүгээ хайцгаана. Гэвч тэдний санасанаар болсонгүй профессор болон бусад сурагчидтай нийлээд ч Жинниг олж чадаагүй юм.

Жорж"Эва чамд Жиннигийн талаар юу ч харагдаж мэдрэгдэхгүй байна уу!"

Эва"Ийм үед чадвараа ашиглаж бүр ч чадахгүй байна. Хэрмони гэхдээ хааччихсан юм бэ?"

Фред"Сүүлийн үеийн хүүхдүүд амьдаараа хөшөө болоод байгаа гэсэн шүү дээ. Хэрмони ч бас тэдний нэг болчихсон. Одоо Жинни хүртэл сураггүй..."

Үүнээс цааш тэдний хэн нь ч юм дуугарч чадсангүй. Гагцхүү Эва өөрийгөө тайвшруулан Харри болон Рон нарыг хаашаа явсныг тааж ядна.

"Уизли гэр бүлийнхэн тэр чигээрээ сууж байх шив. Үлдсэн хоёр чинь хааччихсан юм? Арай хөшөө болчихсон юм биш биз?"

Дракогийн дооглосон өнгө аясанд нь хэн ч дургүй байсны дээр Эва гэнэтхэн босоод түүнийг алгадаад авах нь тэр.

"Ганц олдох шидтэний амьдрал минь яагаад чамтай холбогдчихсон юм болдоо!"

Эва нулимс дуслуулсаар Драког мөрлөн гарахад ихэр ах нар нь ч түүнийг аргадахаар араас нь явлаа. Харин хоёр дагуултайгаа хоосон танхимд үлдсэн Драко бусдаас илүү ууртай байв.

"Тэнэг Уизлигийнхан! Бүгд хөшөө болохдоо таарсан амьтад!"

Драко нөмрөгөө хүчтэй агаар дээр шидээд хурдан алхасаар явахад ард нь дагадаг хоёр дагуул нь ч түүний араас гүйн явсаар...

_____

Эва гүйн явсаар охидын нойл руугаа ороход мөн л бусад өрөөнүүдтэй адил шал нь усаар бүрхэгдсэн байлаа. Тэр ч тоолгүй Рон болон Жинни нарт санаа зовон хөлөөрөө усыг ийш тийш цацруулна.

Draco Malfoy's Other SideWhere stories live. Discover now