Миний хобби их энгийн. Утсаар ярингаа гадуур ганцаар алхах.
Өдрийн бүтэн хичээл хийдэг байсан үе минь. Нэг удаа хичээлээ дуусаад маш их ядарсан мэдрэмж авсан ч утсаа чивэвчтэйгээ шүүрэн гарч байснаа тод санаж байна. Ойр хавийн байрнуудаа тойрон алхаж найзтайгаа ярьж явтал миний нүдэнд тодоор нэг хүн ялгагдан харагдлаа. Түүнийг би түүнийг зүс таних хэдий ч тэр намайг мэддэггүй байв. Танихгүй танил минь... Гэрийн улаан өмд, малгайтай сул ягаан цамц өмссөн намайг гайхсных уу тэр над руу таг гөлөрч байсан ч би түүн рүү хальт л харан цааш утсаар ярин алхаллаа. Гэртээ орж ирээд сууж байтал үеэл залгав. Үеэлдээ зөвхөн орцныхоо хүүхдийг л (найз) хаалганы хажуугаар зөрөхөд ямар дажгүй царайлаг харагдсан гэдгийг хэлтэл үеэл шоолоод л өнгөрлөө.
Орой унтах гэхээр л танихгүй танил минь бодолд орж ирээд гардаггүй болж би ч өөрийгөө ямар ажилгүй амьтан бэ гэж бодож эхлэв. Түүнтэй танилцвал ямар гоё вэ? Хэрэв тэр намайг орцны найзаас минь асуугаад мэдчихвэл яах вэ? Түүнтэй анхны удаа утсаар ярьвал ямар байх бол? Тэр намайг гуйгаад үерхвэл яах вэ? Ер нь яагаад болохгүй гэж? гэж бодон бодсоор...
Хагас сар өнгөртөл яасан гэж санана!! Аввввв миний зүрх бүр арай ядан тэссэн шүү...
Түүнээс найзын хүсэлт ирлээ өглөө ирсэн ч эмэгтэй хүний төрмөл зан хөдлөн бүүр орой нь авлаа. 2 өдрийн дараа...