2 өдрийн дараа надад чат ирлээ. Ороод хартал өөртөө итгэсэнгүй. Сайн тал нь тэр байлаа. Муу тал нь тэр зүгээр л надаас найзыгаа асуусан байв. Би бүр гайхасхийж яаж бидний танилууд гэдгийг мэддэг байна аа гэж бодоод хариулав. Түүний нэр - Энтон.
Anton Amy
-hi
-Jey-g haana baigaag mdhu?
-hi, uguee
Jey-tei neeh dotno bish ee
гэж бичээд л орхичхов. Тэр өдөр ч бас байрныхаа хажуугаар алхаж байтал өөдөөс улаан цайм Энтон алхаж байв. Би гайхаад эргэж харж буцан алхтал хэн нэгэн над руу чиглэн гүйх чимээ. Би битүүхэн айсан боловч тэр хүн нь Энтон байхыг хараад арай гайгүй санагдаад байж байтал тэр над руу Хөөх бодсоноос ч хөөрхөн юм аа! Чи нээрээ Жэе-ийг хаана байгааг мэдэхгүй юу? гээд чангаар хэлэхийг нь сонсоод шуудхан хэлэхэд гажиг ч юм шиг санагдаад Айн? Аан мэдэхгүй ээ. Бид дотно бишээ зүгээр л танилууд юм л даа. Гэхдээ чи яаж?
-Мэдсэн юм бэ гэж үү?
-Мхн
-Би анхнаасаа Жэе-ийг хайгаагүй юм аа. Зүгээр л чамтай яриа өдөх ганц гэрэлтэй ирээдүй шиг санагдаад ххэ гэв. Энэ явдал нэг л итгэмээргүй. Миний үздэг драма дээр гардаг шиг... Миний хүсдэг байсан зүйл шиг гэхдээ бодит амьдрал дээр ямар эвгүй эд гэдгийг нь би ингэж л мэдэрсэн билээ.
Бид хорвоогийн хачин сайхныг хуучилж өөрсдийгөө танилцуулж ойр хавийн байрнуудыг дуустал алхаллаа. Хамгийн сайхан нь тэр миний хүсдэг түшигтэй, төлөвшилтэй төдийгүй бидний яриа гайхалтай нийлж байв...