I

2.1K 146 66
                                    

🖤🖤🖤

Сэтгэл үймүүлж, бодол өөрчилдөг нэгэн гарч ирэхийг хүлээсэн ч тэр нь чөтгөр, сахиусан тэнгэр хоёрын аль нь болохыг би ялгаж чадаагүй.

🖤🖤🖤

Аглаг ойн дунд ганцхан нүсэр том ордон байх агаад ард гаралтай энгийн иргэдээс авхуулаад хаан хатан, зарц гээд бүгд удахгүй болох багт наадмын үдэшлэгт бэлдэж харагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аглаг ойн дунд ганцхан нүсэр том ордон байх агаад ард гаралтай энгийн иргэдээс авхуулаад хаан хатан, зарц гээд бүгд удахгүй болох багт наадмын үдэшлэгт бэлдэж харагдана. Олон орны хаан хатад, ханхүү гүнж бүр энд цуглаж, жилийн хамгийн сайхан баярын өдрийг өнгөрөөхөөр уулзалдах өдрөө хоног тоолон хүлээх аж.

Хаан хатад өөрсдийн үр удмаа залгуулах хунтайж болон гүнжээ танилцуулах бол тэд өөрсдийн таалагдсан нэгэнтэйгээ танилцах боломжтой цорын ганц томоохон үдэшлэг юм. 4 жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үдэшлэгт зөвхөн 16 наснаас дээш насны л ханхүү гүнж нар оролцох боломжтой багт наадам юмсанж. Тэд нэгнийхээ царайг харж сонгох бус нэгэнтэйгээ дотно танилцаж, яриа өрнүүлж сонгох боломжийг олгодог нь энэ багт наадмын гол зорилго.


-

Магадгүй хамгийн анхны танилцсан өдрөө ч ханхүү гүнж хоёр нэгэнтэйгээ дэр нэгтгэх тохиолдол байдаг байх. Эгч бид хоёрын анх удаагийн оролцох гэж байгаа багт наадам болохоор ерөнхий ойлголтоос өөр юу болдгийг мэдэхгүй. Тэнгэр ширтэн суух бяцхан охидын нууцхан мөрөөдөл удахгүй биелэх нь байна. Надаас илүү эгч минь энэ үдэшлэгийг юу юунаас илүү чухалчлан хүлээж байгаа юм.

Сонин юм шүү саяхан л ордон дотроо нэгэнтэйгээ нуугдаж тоглодог байсан жижигхэн охидын өсөж томорч байгаа нь өдөр хоног ээлжлэх хооронд, шөнө өдрийг бүрхэн авах цаг хугацаагаар хэмжигддэг болчих гэж.

4 жилийн өмнөх багт наадам өөр улсад болсноос гадна эгч дөнгөж 15 настай байсан учир оролцолгүй явсаар өдий 19 настай болчихсон. Тиймээс л түүний хувьд энэ багт наадам хамгийн их хүлээлт үүсгэсэн баяр болоод байгаа юм. Дээр нь энэ удаагийн наадам манай улсад болж байгаа болохоор хаан эцэг аль хэдэн сарын өмнөөс үүнд хамаг анхаарлаа төвлөрүүлчихээд эгч бид хоёрт бага цаг гаргаж байгаа.

CARNIVALWhere stories live. Discover now