🖤🖤🖤
Гэрэлтэй орчлонг харанхуй бүрхэхэд сүүдэр чинь хүртэл чамайг орхидгийг сана.
🖤🖤🖤
×××
Өнөөдрийн энэ хэсэг олон газарт болох үйл явдлууд гарах бөгөөд өгүүлэгч болон өөр нэгний талаас явах болно шүү. Амтархан уншаарай.
×××
Яг л тухайн үед төрсөн мэдрэмжээ тэр цагт нь хадгалаад авчихмаар байдаг. Заримдаа тийм мэдрэмжийг дахиж хэзээ ч мэдрэхгүй шүү дээ. Магадгүй маргааш ч хэн нэгэн хүйтэн чулуунд дарагдаж, булшин дотор хэвтэхийг би үгүйсгэхгүй.Үнэхээр л эгчийн минь үхэлтэй холбоогүй бол Сора гүнж хайчсан байж болох уу?
"Хунтайж нараа та нарын хэн хамгийн сүүлд Сора гүнжийг хулгайлсан бэ?"
Хаёон: "Эсвэл Сора гүнж ядраад хаа нэг газарт унтаж байгаа юм болов уу?"
Рики: "Гэхдээ би лав Сора гүнжтэй таарснаа мэдэхгүй юм байна" гэхэд бусад хунтайж нар ч гэсэн дуу нэгтэйгээр Сора гүнжтэй таараагүйгээ ам уралдан хэлцгээж байв.
Хаёон: "Арай гүнжид ямар нэг юм тохиолдсон байвал яана"
"Үгүй л гэж бодож байна. Ямартай ч эхлээд хайцгаая. Сора гүнжийн эцэг эхэд энэ тухай хэлж, сэтгэл санааг нь үймүүлээд яахав. Оронд нь би хаан эцэгтээ хэлээд зарим хүмүүсийг дагуулан ойд хайсан нь дээр байх. Тэгээд бүгд цагийн дараа ордны үүдэнд уулзацгаая" хэмээн бусад гүнж хунтайж нартай тохиролцоод ганцаар түрүүлэн ордны зүг хурдлаж эхэллээ.
Ордон төв талбайгаас жоохон зайтай хэдий ч Сора гүнжийг олвол эгчийнхээ үхлийн талаар бага ч гэсэн сэжүүр олж магадгүй гэсэн итгэлтэйгээр хамаг хурднаараа л ордны зүг гүйж байв.
"Хэрэв Сора гүнж үнэхээр алга болоогүй зугтчихсан байхвы" гэсэн бодол толгойд минь гурвантаа орж ирснийг нуух юун. Айдсыг хамгийн ихээр мэдэрдэг ч гэсэн эгчийн минь үхэлд дөнгөж танилцсан Сора гүнжээс илүү дэргэд минь байх хэн нэгэн орооцолдсон байхвы гэхээс бүр ихээр айна. Толгой гашилгасан олон бодолдоо хөтлөгдөн явсаар ордны үүдээр арайхын айхилсаар орж ирэхэд зарц Юни намайг тосч угтлаа."Өглөөний мэнд Нари гүнжтээн. Шөнийн адал явдал нь тааламжтай сайхан өнгөрөв үү?"
"Сайхан гэхээсээ илүү олон адал явдалтай учирлаа. Өдөр бүр ийм байдаг бол гоё байхсан."
YOU ARE READING
CARNIVAL
FanfictionМиний бяцхан ертөнц дэх харанхуй дүр зураглал. Урт хэсэгтэй бүрэн хэмжээний бичвэр тул уншихаасаа өмнө сайтар бодно уу. Бичвэрийг маань бүтнээр нь болон хэсэгчлэн хуулбарлахыг хатуу хориглоно.🙆♀️ Эхэлсэн: 2021.04.18🖤