🖤🖤🖤
Санах болгондоо дуулдаг дуу сонсох аяс гэж байх юм. Хэний ч мэдэхгүй миний дотоод ертөнцийн хаа нэгтээ та минь үргэлж хадгалаастай байдаг.
🖤🖤🖤
Бурхан эгчийг минь бүтээхдээ нэгийг нь надад нөгөөг нь өөртөө зориулж урласан бололтой. Надад хэрэгцээгүй болчихвол бурхан буцаагаад авчихна.
Өчүүхэн аз жаргалыг ч мөнгөөр худалдаад авчихдаг байсан бол яг одоо бидний хамтдаа өнгөрүүлж байгаа энэ мөчийг л тэр чигээр нь худалдаад авчих юмсан. Хөгширдөггүй царай, өлсдөггүй ходоод, дундардаггүй баяр баясал. Өсвөр насандаа алдаж, онож, инээлдэж, хайрлалцаж, дурлалцаж үзэхгүй бол хэн ч өөрийгөө амьдарсанд тооцох хэрэггүй л болов уу.
Жонвон: "Эээ Нари гүнжтээн Сонхүн хунтайж та 2 аль хэдийн түрүүлээд ирчихжээ. Арай алсыг харагчруу ирэх дөт замыг мэддэг байсан юм биш биздээ?"
"Та нар аль улсын нутаг дэвсгэр дээр байгаагаа мартчихаа юу? Шударга биш санагдаж магадгүй ч бид түрүүлж ирсэн учраас хамгийн дээд талых дээр нь удна шүү" гэхэд бүгд л санаа алдан хошуугаа унжуулцгааж харагдана.
Жунсон: "Би ч бас хамгийн дээр нь гарч үзэхийг хүссэн юмсан. Жоохон харамсалтай л юм."
"За яахав энэ улсын гүнжийн хувьд эрхээ эдлээд бүгдийг чинь алсыг харагчийн хамгийн дээр нь гаргана гэдгээ амлаж байна." гэчихээд тасалбараа тоглоомын ажилтанд өгч тэмдэг даруулчихаад Сонхүнтай хамт бүхээгрүүгээ орох гэтэл Хисын хунтайжийн хоолой биднийг түр зогсоож амжив.
"Уучлаарай Сонхүн хунтайжаа би Нари гүнжтэй хамт сууж болох уу? Түүнтэй ярилцах хэрэгтэй байна" гэхэд Сонхүн хунтайж огтхон ч бодолгүй түүний зүг хараад
"Таньд гүнжтэй ярилцах цаг олдоно. Харин надад түүнтэй энэ мөчийг хамт өнгөрөөх боломж дахиад олдохгүй шүү дээ. Тиймээс өршөөгөөрэй" хэмээн инээмсэглээд миний гарнаас хөтөлсөөр бүхээгрүү суулаа.
YOU ARE READING
CARNIVAL
FanfictionМиний бяцхан ертөнц дэх харанхуй дүр зураглал. Урт хэсэгтэй бүрэн хэмжээний бичвэр тул уншихаасаа өмнө сайтар бодно уу. Бичвэрийг маань бүтнээр нь болон хэсэгчлэн хуулбарлахыг хатуу хориглоно.🙆♀️ Эхэлсэн: 2021.04.18🖤