1. Чатнууд!

552 60 4
                                    

"КИМ ГУНМЁН!!!" гэсээр ахыгаа хайн гүйлээ. Муу тэнэг!! Яах гэж утасныхаа кодыг гаргав даа?! Ёстой нэг ингэж гай болно гэж ёстой түй ч бодсонгүй!

"Бас яав? Юу болоов? Яагаад хүн дуудаж орилоод байгаа юм?" гээд гал тогооноос талх зуусаар гарч ирлээ.

"Та одоо Күн рүү май гээд дунд хуруу явуулаад, Тэн рүү бас явуулчихсан байх юм! Яах гэж хүний утсанд хүрч байдаг юм бэ? Өөрийн чинь утсанд хүрэхээр цааз авах гэж байгаа юм шиг байдаг биз дээ?" гэхэд над руу хэлээ гаргаад,

"Хэн чамайг кодоо гарга гэсэн юм айн? Чи бас эртээд Тэил, Сэүн, Кай гурав луу тийм юм явуулчихсан байсан биз дээ? Өөрөө эхэлсэн шүү бацаан минь!" гээд намайг няслаад дуу аялсаар явав. Ална даа Ким Гунмён!!

--------
Би хэн бэ гэж үү? Би бол Ким Дуёон. Их царайлаг залуу байгаа юм. Одоо ахлах сургуулийн нэгдүгээр анги байгаа юм.

Хүүе надад дурлаж ядаргаа удав аа! Эхний хэдэн охидуудыг яая гэж байхад дахиж нэмээргүй байнаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хүүе надад дурлаж ядаргаа удав аа! Эхний хэдэн охидуудыг яая гэж байхад дахиж нэмээргүй байнаа. Царайлаг гэхэд хэтэрхий царайлаг гэдгээ би мэднэ л дээ.

Харин саяны өвгөн бол миний ах байгаа юм. Нэрийг нь Ким Гунмён гэдэг. Надаас хоёр ах. Ахлах сургуулийн төгсөх анги.

Царай муутын тууль гэж жигтэйхэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Царай муутын тууль гэж жигтэйхэн. Ямар ч зураг авах өнцөггүй. Угаасаа ямар ч зурганд олигтой гардаггүй юм. Царай муутай болохоор тэр шүү дээ.

--------

Зарим хүмүүс ахтай болох юмсан гэж мөрөөддөг. Яг үнэн дээ ахтай байна гэдэг чинь ёстой жинхэнэ там. Байнга зодолдоно, байнга хэрэлдэнэ. Бие нь ээ хорлох гэж биенийхээ утсыг нууцаар авч найзууд руу нь 🤞✊👊👎🖕 гэх мэт эможи явуулаад зодолдоно.

Та нар ахтай байх ямар хэцүү байдгыг мэдэхгүй байна за юу!

"КИМ ДУЁОН БИ ЧАМАЙГ АЛНА ДАА МУУ ТУУЛАЙ!!!" гэж орилсоор өрөөнөөсөө гарч ирэхтэй зэрэгцэн хаалга онгойн аав, ээж орж ирэв.

Түүн рүү хэлээ гаргачихаад зугтаан гүйхэд ардаас ална даа гэж бувтнах нь сонстов. Яадаг юм бэ?!

Аав "За нөхдүүд яагаад орилолдоод байна?"

"Аав, наад муу Дуёон чинь миний найрах гэж байсан охин руу мангуу минь би чамайг үзэн яддаг гээд биччихсэн. Тэгсэн нөгөөх нь намайг блоклочихлоо!" гэсээр гоншигнож эхлэв.

Та өөрөө л эхлэж Күн рүү түй май гээд эможи явуулсан. Би ердөө өшөөгөө л авсан за юу Ким Гунмён өвөө!

Ээж "Чи л эхлээд дүү чинь тэгсэн биз?!" гэсээр гал тогоонд орон хөргөгч рүү авчирсан зүйлүүдээ зөөн хийж эхэллээ.

Ахтай байна гэдэг нэг иймэрхүү байдаг юм дөө. Царайлаг Дуёон үнэхээр их зовдог шүү. Ким Гунмён зодуулуулахаас эхсүүлээд зөндөө зовдог за!

Ер нь би айлын том л болох байсан юм! Тэгсэн бол энэ муу тэнэгийг зодохгүй юу!

----------
A/n: Одоо энэ хоёр маань алж өгнө шт! Энэ дээрх зургийг нь хараад л тархинд год хийгээд санаа ороод ирсэн😉

BROTHERS [✅]Where stories live. Discover now