5. Эвтэй ах дүү

142 33 1
                                        

Гунмён ах "Хоёулаа өнөөдрөөс алалцдаг ах дүү биш эвтэй ах дүү болно гэж ярьсанаа мэдэж байгаа биз? Эс бөгөөс би чамайг зодно шүү!" гэв.

Эвтэй байна гэж хэлчихээд зодно гээд байгаа шүү! Ёстой нэг ийм ах байдаг юм уу? Айн Ким Гунмён чавка минь ээ? Аая, ингээд л хэлвэл би ч булшаа ухна дөө. . .

Ээж "Та хоёр яг эвтэй байж харагдаач!"

Энэ ээж бүр аймар сонин шт! Хүүхдүүд нь дахиад хэрэлдэхгүй гэж байхад тэгж харагдаач ч гэх шиг! Хонннннн. . .

Аав "Ээж чинь үнэн юм хэлж байна өө Гунмён-а, Дуёон-а." бас эхнэрийнхээ талд орчихжээ?

Энэ аав хажууд илүү амлаад л суух юм. Ажилдаа яваасай билээ дээ. Үгэн дундуур үг хийж Гунмён ах бид хоёрын дунд жанкуу хутгах больмоор юм энэ хөгшин залуу.

Тэр одоо хараач өмдөө татаад л унгаад хөргөгч рүү явж байгааг нь. . . Цагтаа ч манай аав ийм байгаагүй л дээ. Эрийг нас дарж, уулыг цас дарна гэдэг юутай үнэн үг вэ?

Гунмён ах "Миний эвтэй дүү?"

Би "Яасан миний эвтэй ахаа?"

Ээж "Яасан эвгүй юм бэ? Зүгээр 'Матар Гунмён, Гахай Дуёон' гэдгээрээ дууд даа! Танихгүй айлд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна!" гэлээ.

Бас нэг уянгалж чаддаггүй ээж. . . Царайлаг Дуёон яг ямар айлд амьдраад байгаа юм бэ??

"ГУНМЁН-А, ДУЁОН-А? ХҮРЭЭД ИР! ТОГЛЪЁ. ААВ НЬ ЮМНУУДАА БЭЛДЧИХЛЭЭ!" гэж аав гал тогооноос орилов. Одоо тэгээд балиартаад намайг хувьхай хоосон болгоно шдээ?!

Тэгээд тоглодог байх даа? Залхуу хүрээд байхад чинь энэ их сонин залуу. . . Хүмүүс хүүхдүүдээ хөзрөөр тоглож болохгүй гэдэг байхад манайд тэр нь эсрэгээрээ. Аав, ээж нь тоглоно гэдэг бол хүүхдүүд нь боль гэдэг.

Аав "ДУЁОН-А!!!!!!"

Би "ТОГЛОХГҮЙ ЭЭ! БИ НЭРЭЭ ТАТАЖ АВЛАА! АРАЙ ГЭЖ МӨНГӨТЭЙ БОЛЖ БАЙХАД!" хэмээн орилчихоод өрөө рүүгээ хамаг хурдаараа гүйв. Гэвч би амжсангүй. . .

Урдаас Гунмён ах, хойноос аав бариад ширээнд суулгаад тоглохоор болов. Яачихсан хүн бэ Ким Дуёон-а?

===================

Хоёр цаг хэртэй тогоож байгаад эцэст нь Гунмён ах бид хоёр хожигдож, аав ээж хоёр хожин дуусав. Мэдээж тэд биднээс таван мянган воноо авсан.

Өвөө, эмээ нараа танай хүргэн хүү, бэр охин, хүү, охин чинь Гунмён ах бид хоёрын мөнгийг аваад байна шдээ. Энэ хоёртоо хэлээчээ!

Би "Ер нь өнөөдрөөс эхэлж Гунмён ах бид хоёр та хоёртой дахиж хэзээ ч тоглохгүй. Би лав нэрээ татлаа. Харин та яах юм?" гээд Гунмён ахаас асуухад нуруугаа мажиж байгаад над руу хараад,

"Айн? Юу? Яасан гэнэ ээ? Аан аан би ч бас нэрээ татлаа. Та хоёр биеэнтэйгээ тоглоод биенээсээ мөнгө салгаад хамт даа үрээд яваарай. Дуёон-а хоёулаа дэлгүүр явж гоё юм идье. Өчигдөр ахад нь өвөө гучин мянган вон нэмж өгсөн. Чамд бас өгсөн шт! Гэхдээ яахав ах нь өнөөдөр даая. Яваад ахынхаа өрөөнөөс маск аваад ир, өөрөө ч бас маскаа аваарай!" гэв.

Ооё юун дажгүй ахтай хүн бэ би чинь айн?

Хайртай ахынхаа хэлснээр өрөөндөө орж утас, маскаа авчихаад ахынхаа өрөөнд нь орж хэтэвч, маскийг нь авиачиж өгөөд дэлгүүр гарлаа.

Баян ахтай хүн юмөө би чинь! Азтай туучий шүү. Царайлаг ах, баян ахтай байна гэдэг чинь жаргал юм шүү дээ. Над шиг ийм азтай хүн байхгүй дээ аягүй бол.

Угаасаа яаж ч байх вэ дээ? Хихи!

——————————
A/n: Дээдэх хэсгийг уншаад битгий буруугаар ойлгоорой. Joke талаас бичсэн шүү💚

~Нэгээс тавдугаар хэсэг нь зөвхөн Дуёоний талаас өрнөх бол зургаагаас арван хэсэг хүртэл Гунмёнийн талаас өрнөнө. Сүүлд нь Special Part өгөх бөгөөд түүн дээр бичээчийн талаас явагдах болно шүү💚❤️

BROTHERS [✅]Where stories live. Discover now