4. Ким бацаанууд байжээ?

178 38 3
                                    

Хүүхдийн баяр болсон гээд хичээл ганц өдөр амарлаа. Ядраад байсан юм ашгүй дээ. Дөнгөж хичээл эхлээд хоёр сар болж байхад ядраад байдаг. Хорин сар болвол үхэх нь ээ!

Хүүхдийн баяр гээд Тэн, Күн, Тэил ах, Сэүн ах, Кай ах нар манайд цуглажээ. Мэдээж дүрмийн дагуу ээж дуудна шүү дээ. Энэ хүүхэн Гунмён ах бид хоёроос илүү энэ хэдэд хайртай байхөө. Аягүй бол энэ хэдийн төрүүлсэн ч байж мэднэ. Харин бид хоёрыг гандангын хүрднээс байх.

Би яг тэмтрээд, мэдрээд байгаа байхгүй юу! Тийн мэдээд байна за юу! Эсвэл энэ хоёр энэ хүмүүсийг өргөж аваад хүүхдүүдээ болгоосой билээ!

"Дуёон-а, энийг хардаа?" гээд ээж нэг зураг гаргаж ирэв. Яасан хөөрхөн хүүхэд вэ? Ким Дуёон чи яагаад ийм царайлаг юм бэ? Төрсөн цагаасаа л хөөрхөн байсан л даа.

 Яасан хөөрхөн хүүхэд вэ? Ким Дуёон чи яагаад ийм царайлаг юм бэ? Төрсөн цагаасаа л хөөрхөн байсан л даа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Күн "Дуёон ийм жоохон байсан юм уу? Одоо тэгсэн чинь бүдүүн гахай болчихжээ?"

Тэн "Чиний хажууд туранхай байна дөө. Гэхдээ чи ч, би ч, Дуёон гээд гурвуулаа адилхан шт!" гэснээ шүслээ гүд хийн залгиад, "Ээе, Күн битгий уурла л даа. Миний найз чинь инээхээрээ хөөрхөн шт!" гэв.

Балиар санаатай гар шүү. Арга ч үгүй биз дээ? Энэ чинь үнэг, муурын холимог Личайяапурнкүл Читтапон шүү дээ. Тэгэхээр яах ч аргагүй санаатай гар гэсэн үг!

Гунмён ах "Дуугий, хоёулаа чинь Ким бацаанууд байжээ?" гэхэд ээж түүний толгойг тоншоод, "Та хоёр одоо ч бацаанууд! Чи ахлах сургуулиа төгсөж байгаа гэд том толгойлоод үзээрэй! Тэгвэл чамайг Орос явуулахгүй шүү!" гэх нь тэр.

Хөөрхий ах минь ингэж давралзаж байгаад Орос явахгүй бол юутай сайхан гээч? Бүр тэсэхгүй нь ээ? Битгий Орос яваасай! Бид хоёр байнга хэрэлдэж явдаг ч цагаа тулвал бие нь дээ амь шүү.

Сэүн ах "Би даруухан баймаар байгаа ч Кайн хулмастай охинтой уулзсан талаар ярьмаар байнаа!" инээгээд хэллээ.

Кай ах "Хохинь шүү У Сэүн гуай!"

Тэил ах "Хоёр балай юмнууд! Ер нь хэн энийг хулмастай охинтой уулзуулсан юм?" гэхэд нь би инээгээд, "У Сэүн! Сэүн ах уулзуулна гэсэн санаа гаргасан. Түүнийг нь Күн, Тэн бид гурав дэмжсэн төдий."

Аав "Миний муу хоёр хүү л ийм юм хөхүүлэн дэмжээд явах юм даа? Ядах нь ээ урд нь гараач!"

Ээж "Чи юу мэдрэлтээд байгаа юм? Ингэж зогсохын оронд явж махаа шар!" гээд аавыг гал тогооны зүг авч явлаа. Ингээд бид долоо зочдын өрөөнд үлдлээ.

Ямар зүгээр байх биш Кай, Сэүн, Гунмён ах нарын дараагийн болзох охиныг олохоор болов.

Тэил ах "Та гурав хүртэл юу вэ? Хичээл номоо хийгээч Ий Тэн, Циан Күн, Ким Дуёон нар гуай!" гээд бидэнд гурвын толгойг цохих аж.

Тэн "Nou!" гэсээр Кай ахад нэг охины зураг үзүүллээ.

Кай ах "Завхарсан юм бэ? Би яаж ийм аймар будмал хүнтэй уулздаг юм?" хамраа чимхэн ярвайгаад байлаа.

Би жуумалзан, "Та чинь будмал хүүхэнтэй болзож байсан биз дээ? Одоо яачихаад байгаа юм?"

Сэүн ах "Тэрний талаар ярих хэрэг байна уу?" хэмээгээд чангаар инээн, "Ер нь би ярьж өглөө шүү. Кай тэр охинтойгоо уулзав аа. Өөрт нь таалагдаж байсан юм. Тэгсэн чинь нөгөө охин нь найтайсан чинь уруулны будаг нь арилаад. Тухайн үед Кай уруул будаг юм чинь гээд тоогоогүй байв. Удалгүй нөгөө хүн рүүгээ харсан чинь аймар том байсан уруул жижигхэн болоод, өөрийх нь гээд томроод байсан урт сормуус нь уначихсан. Тэгсэн Кай хачин царайлаад байж байтал нөгөө охин нь хүн мөргөсөн чинь тэр чигтээ будаг нь нөгөө хүнийх нь хувцас нь дээр. . ." гээд л хөхрөөд байлаа.

Тэил ах "Хүн амьтан голж сураач! Би л нэг Ким Кай гэсэн шиг аймар хүмүүстэй уулзаад нэр хүндээ доошоо хийгээд л явах юм Кай гуай! Ер нь та нар ах эгч дээр очиж юм хийлц!"

За манай Тэил ахын ааш хөдөлсөн тул юу ч хамаагүй хийнээ. Зүрээр сууж байгаа харагдвал амьдралгүй болно шүү дээ.

Тэн "Би хүүхэд шт! Гэтэл яагаад хашааны зэрлэг зулгаана гэж?"

Күн "Учир нь чи хэт их ямбтай баян айлын бандгар авгай шиг байдаг болохоор тэр юм шүү дээ."

Би "Ээе, Күн гоё хэллээ." гэсээр бид гар цохилдон урдах ажил аа үргэжлүүлэн хийв.

——————————
A/n: 11 хэсэгтэй болгох учраас Special Part хоёр гурваар нь өгч чадахгүй. Хэрвээ залхуу хүрвэл 11-р хэсгийг бичихгүй ээ😂 залхуу хүрэхгүй бол бичнэ ээ

BROTHERS [✅]Where stories live. Discover now