2. Кайг хулмастай охинтой уулзуулна!

326 50 2
                                    

"КИМ ГУНМЁН!!!!!"

Ээж "Бас яагаад орилоод эхлэв дээ?"

"Ээжээ, Гунмён ах миний өмдийг өмсчихсөн байна!"

"Тэгээд чи өөрийх нь өмднөөс өмсөөч!"

"Надад багадаад байна шдээ!"

"ХЭН ЧАМАЙГ ИЙМ ТОМ БИЕТЭЙ БАЙ ГЭЭВ??"

Хэрэлдээд ч яахав гэж бодон ярвайгаад хэлээ гаргачихаад өрөө рүүгээ буцлаа. Одоо тэгэхгүй бол зодоон болоод, тэгээд дамнаад дайн болоод дайнд нь аав орж ирээд дайны дайн болоод ээж орж ирж бид гурвыг салгах нэрийдлээр цохиулаад алуулна байх. Тиймээс больлоо.

=====================

"Хөөе Ким банхар?" гэж Гунмёнийг хэлэхэд аав түүн рүү дэр шидээд,

"Муу золиг минь чи намайг хэлээд байна уу айн? Би бас Ким овогтой шүү нөхөр гуай!"

"Аав би таныг хэлээгүй шдээ! Дуёонийг хэлсэн!" гээд л аавтай хөөцөлдөж эхэллээ. Тэгсэн ээж орилоод, "Хоёр Ким банхаруудаа гүйлдэх энэ больцгоо! Гэр доргиод байна!" түүнийг ингэж хэлэхэд аав, ах хоёр больлоо.

Хичээл дээ явах цаг болж бид хоёр ноцолдсоор гэрээс гаран сургууль руу явав. Гэхдээ хоёулаа яваагүй л дээ. Замаараа Кай ах, Күн, Тэн гурвыг дагуулаад явлаа.

Күн "Дуёон-а битгий зүүгдээд бай! Нуруу өвдөөд байна шдээ!!" гэхэд нь зүүгдэх энэ болиод урд нь алхан явах аж.

Тэн "Би байна шдээ? Кай ахад нэг охин онилчихсон. Их дажгүй охин. Яахав нэг юм нь хулмастай л даа." гэхэд Кай ах орилон,

"Юу солиороод байгаа юм бэ? Би яахаараа хулмастай охинтой уулздаг юм? Ёооё арай ч дээ Тэн Личайяапурнкүл Читтапон!"

Гунмён "Цус ойртоно шүү Тэн. Тэр дэмий байхоо!" хэмээхэд Кай ах түүнийг цохиод хөөцөлдөж эхлэв. Ахын хэлдэг ч яг худлаа биш л дээ. Учир нь Кай ахын өмнө нь уулзаж байсан хоёр ч охин хулмастай байсан юм шүү дээ.

===================

Сургууль дээр ирэхэд Сэүн ах биднийг отоод зогсож байлаа. Ооё тэр охидууд юун аймар тойрчихсон юм бэ? Бодвол намайг хараад л унаж тусна даа.

Би ч дажгүй дамшиг шүү. Намайг хараад л дурлааский! Ким Дуёон бол сургуулийн хамгийн царайлаг. . . За бас арай л биш л дээ. Миний өмнө Сэүн ах, Кай ах хоёр орно шд. Тэгээд араас нь Гунмён ах гээд байгаа юм.

Яг үнэн дээ бол Ким Гунмён царай муутай шүү дээ. Гэхдээ надад л тэгж харагддаг байх. Күн, Тэн энэ тэр Гунмён ахын царайлгыг нь гайхна.

За ах нар ингээд од байдаг юм байж. Күн, Тэн бид гурав ч бас од шүү. Муу эгч нарын дунд бол алдартай. Эгч нар араас 'убба, хайртай шүү, миний сэтгэлийг хүлээж аваач' гээд л. . .

Тэгж байгаад би ч дажгүй дамшиг гэдгийг бүү март! Надад дурлав даа! Дурлаад араас гүйж намайг ядрааваа. Би хэлээд л байгаа шүү.

Сэүн ах "Күн, Тэн, Дуёон-а Кайг тэр хулмастай охинтой чинь уулзуулах уу?" гээд их л хорон инээсээр биднээс асуухад бид гурав ч толгой дохилоо.

Бидний буруу үүнд байхгүй билээ. Зүгээр л энэ бол ах нарын буруу! Тэд биднийг ийм болгосон. Өөрсдөө л зэвүүн царайлаад л бид гурвыг өдөөд байсан даг!

Гунмён ах "Тэгэхээр Кайг хулмастай охинтой уулзуулна!" гэхэд нь Сэүн ах, Күн, Тэн бид дөрөв түүнийг дэмжихэд Кай ах бид нар луу ална аа гэсэн харлаа.

Уучлаарай Ким Жунин ах аа!

——————————
Хохохо хөөрхий муу Кай-ийгаа хулмастай охинтой уулзуулах гээд байдаг уу😂😂

BROTHERS [✅]Where stories live. Discover now