Chapter - 03 -

6 2 0
                                    

Бүх зүйлс дууссан бид арай хийж гэртээ харьцгаасан алуурчиныг байшин руу орсны дараа Винтер Хэчан хоёрын цогцос алга болсон байсан 

. Хичнээн хайгаад ч бид олоогүй хэдэн хоногийн дараа  хотын цагдаа нар голын эргээс эрэгтэй эмэгтэй хүний цогцос олсон нь Хэчан болон Винтер хоёр байсан .

Тэр бүх зүйлийн дараа ядаж цогцос нь олдсонд баярлаж байна . Оршуулга цомхон болоод өнгөрсөн бороо ширүүн асгарэ байсан ч тэнд зогсох хүмүүс холдолгүй ёслол дуустал хүндэтгэл үзүүлсэн .

Энэ зун амьдралд минь байж болох хамгийн муухай амралт болж өнгөрөв . Тэн Винвин к
Күн гурав байгаагүйд баярлах шиг хэрвээ тэр хэдийг алдсан бол яаана гэх бодол минь намайг улам зовооно .

Тэил гурван сар гэрээсээ огт гараагүй Винтерийн үхэлд өөрийгөө буруутгаж байгаа . Яаняан ч мөн адил

9-р сар Хичээлийн шинэ жил эхэллээ

Өглөө эртлэн босох Яаняан сэрүүлгээ зогсоон нүдээ нухалсаар угаалгын өрөө оров . Толь руу удаан харан зогсов яагаад ч юм хэн нэгэн цаанаас нь гараад ирэх юм шиг санагдана . Нүүр гар шүдээ угаачихаад нойлоос гарахад ард хэн нэгэн зогсож байгаа юм шиг мэдрэгдэн айж сандарсаар эргэж хартал хэн ч байсангүй зөвхөн миний төсөөлөл байсан бололтой хэмээн Яаняан бодов

Үсээ самнасаар гараа хартал маш их үс унасан байв . Мэдээж сэтгэл гутралаас болсон байх гэж бодсоор цүнхээ аван өрөөнөөсөө гарав .

Өглөөний цайгаа уулгүй сургууль руу яаравчлан гүйв ойрхон болоод ч тэр үү таван минут ч болсонгүй .

Сургуулийн гадаа хэн ч байсангүй утсаа асаан он сараа харахад хичээлийн эхний өдөр мөн байлаа . Гайхсаар сургуулийн хаалгаар ороход хэд хэдэн сурагч анги руугаа орж харагдав .

Сургуулийн нээлт эрт болсон юм байна даа гэх бодол толгойд минь орж ирэн ангийн зүг алхав . Коридорт хэн ч байхгүй нь нуруугаар хүйт даахад хүргэв бага зэргийн айдастайгаар анги руугаа ойртох тусам хүмүүсийн ангид шуугилдах чимээ тод болно .

Хаалгаа онгойлгох тэр үед анги хов хоосон байсан нь тэр чигтээ айдаст автахад хүргэв . Самбар дээр хэдэн үг бичээстэй харагдана дөхөж очин уншвал
-Start Game гэж бичээстэй байсан нь намайг улам л айлгаж байлаа .

Ийш тийш хэн нэгэн байгаа эсэхийг харан шүлсээ залгилан гараа хармаандаа хийн хаалга руу зүглэн гарч гүйв .

Хойшоо эргэн харахад тэр өдөр харсан Анчин зогсож байгаа харагдана . Хамаг хөлс минь цуван айн сандран гүйнэ

- Үхмээргүй байна

Утсаа гаргаж ирэн Жэхён руу залгахад нэг их удалгүй авав
- Хэр сайн гүйхийг чинь харж байя гэх сөөнгө эрэгтэй хүний хоолой

Нүднээс минь нулимс урсан арай хийж сургуулын хаалгыг онгойлгох тэр мөчид Анчин урд минь зогсож байсан юм .

Бүх зүйл хурдан болж өнгөрсөн гэдсэнд минь зоогдсон хутга, цус минь шалан дээр тусан би тэнцвэрээ алдан хойш унах тэр үед Анчины нүүрэнд инээмсэглэл тодров .

The Hunter  (Different World)Where stories live. Discover now