Chapter - 01-

9 2 0
                                    

Дэлхий эргэж , нар мандаж, амьдрал урьдын адил өрнөж байна

Хязгаараа үл мэдэн зугаацах залуус хэт согтсондоо юу хийж байгаагаа ч үл мэднэ .Өглөөний зургаан цаг өнгөрч тэд эргэн тойронд юу болж байгааг анзаарахтайгаа болцгоов .

Хүйтэн манан татсан оршуулгын газар энд тэндгүй хэвтэцгээсэн хүмүүс толгойгоо барьсаар эхнээсээ босов .

Хажууханд нэгэн том байшин харагдах ба өчигдөр ийшээ ирж хөгжилдөж байснаа санав . Бид эхлээд их хөгжилтэй байсан тэр байшингийн Эзэгтэй биднийг найрсгаар угтаж авсан юм биднийг байхыг ч зөвшөөрөн өөрийг нь иртэл байшинг нь харж өгөхийг гуйсан юм .

- Мухрын өрөөнүүд рүү орж болохгүй шүү заюу үнэхээр болохгүй орвол буруу зүйл болох учраас за та нарт найдлаа шүү хүүхдүүдээ хэмээн хэлэх Хатагтай Мэй

Бид ч толгой дохин бушуухан хөгжилдөхийг хүсэн түүнийг гаргаж өгчихөөд хаалгаа хаан том өрөөнд цугларав .

Нилээдгүй их уусны дараа олонхын саналаар нуугдаж тоглохоор болсон юм .

Хайч чулуу даавуудан Жэхён хайхаар болон үлдсэн нь нуугдахаар болов

-  Вэнди аймхай биз дээ ? Нуугдах нь зүгээр юм уу ? хаана байхаа хэлчихвэл чам дээр түрүүлж очоод бусдыгаа хамт хайя гэхэд
Вэнди толгой дохин

- Би үүдний өрөөний ширээн дор нуугдах болохоор хурдан ирж аваарай за юу аль болох хурдан шүү ойлгосон уу ?
Бакүго толгой дохин булан руу харан тоолж эхлэв . Үүнтэй зэрэгцэн өөр нэгэн ч мөн адил тоолж эхлэв

Тоглоом эхлэхээс өмнө хэн ч зөвхөн зочид тоглох болно шүү гэж хэлээгүй болохоор байшингийн эзэн тэдэнтэй тоглохоор болсон юм . Үүнийг хэн ч мэдээгүй нэг биш хоёр анчин байгаа гэдгийг

Тоглоом эхлээд 5 минут өнгөрөв ...

Ширээн дор нуугдах Вэндигийн  зүг хэн нэгэн ойртож байв тэр байгаа газраасаа гарч ирэн - Олчихсон уу гэж хэлэв гэвч урд нь хэн зогсож байгаа нь сайн харагдахгүй байв Вэнди үүнийг Жэхён  гэж бодон инээмсэглэхэд урд нь зогсох залуу - Явж болно гэж хэлэв .

Вэнди нэг их юм бодолгүй зочны өрөө рүү яван буйдан дээр суун бусдыгаа хүлээнэ .
- Жэхён намайг дагуулж явна гэчихээд яагаад явж болно гэсэн юм бол гайхаж байна шүү заза яахав тэр юм чинь хурдан олох байх .

Энэ үед Хатагтайн захиасыг умартсан Хэчан  Мухрын өрөөрүү сэмхэн оров ...

Чимээ аниргүй одоо тэр ахин гарч ирж чадахгүй ахмад хүний захиасыг мартаж үл болно . Гучин минут өнгөрөн Жэхён Хэчан болон Вэндигээс бусдыг нь олон зочны өрөөрүү дагуулан явав .

Гайхалтай нь Вэнди  буйдан дээр зурагт үзэн сууж байсан юм юу болоод байгааг үл мэдэн түүн дээр очин ийн асуув - Чи энд юу хийж байгаа юмбэ ?

- Чи намайг олчихоод явж болно гээ биз дээ гэхэд Жэхёны царай хувьс хийн - Би Хэчан та хоёроос бусдыг нь олчихсон та хоёрыг хайх гээд ирсэн юм гээд яриагаа дуусгахтай зэрэгцэн Мухрын эгнээнээс эрэгтэй хүний хашгирах дуу сонсогдон Бакүго - БҮГД БАЙШИНГААС ГАРЦГАА !! ЯГ ОДОО ХУРДАЛ гэж хэлэв

Тэд ч сандралдан ум хум байшингаас гарцгаав

Удалгүй байшингийн 2 давхрын цонхноос нэгэг хүн унасан юм ... Тэд бүгд ойртон очоод харахад энэ шарх цусандаа хутгалдсан Хэчан байв .

The Hunter  (Different World)Where stories live. Discover now