Нөгөө сүрхий бэлдээд байсан сагсны тэмцээн маань ашгүй болохоор болж, би ч баяртай байлаа. Ер нь бүгд л баяртай мөн сандарсан байна. Би амьдралдаа үнэхээр нэг юманд ийм хичээнгүй тууштай явж байгаагүй учраас бэлтгэл, тэмцээн гээд л өөр мэдрэмж өгнө.
Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн тэмцээн тусдаа зааланд болно гэсэн тул бид спортын төвийн хаалганаас тус тусын зүг салан явцгаалаа.
Үнэхээр тэнэг ч гэсэн анхныхаа улсын тэмцээнд орох гэж байгаа ч дайнд орох гэж буй мэт мэдрэгдэх нь хачин. Магадгүй ийм олон найзтай байгаагүй, тууштай нийтэч ч байж үзээгүй учир Нанатай уулзсан мөчөөс эхлэн өдийг хүртэл тэр минь миний хамгаас ихээр хайрлаж, нандигнах ёстой хамгийн чухал хүн минь гэдгийг маш ихээр ойлгож байна.
Ийнхүү тусдаа заал руугаа орох хүртлээ тултал нялуурсаар манай багийн тоглох ээлж ирэн охид түрүүлж заал руугаа явж байна.
Халаалт дуусаад эсрэг багийнхаа зүг харж зогсоцгоон, багт баярыг хүргээд тэмцээнээ эхэлж байна даа. Бид энэ тэмцээнд ялахын тулд маш их шаргуу хөдөлмөр, тэсвэр тэвчээр гаргасан. Ялж байж л санаа минь амрах байх даа.
Эхний багаа өлхөн ялчихлаа шүү. Гэхдээ улсын тэмцээн юм чинь санаа амарж болохгүй л байх. Олон хүн үзэж байгаа болохоор эхэндээ биеэ барьж байсан ч сүүлдээ дасаад ч юмуу өөрийнхөөрөө байж эхэлсэн болохоор тоглолтын уур амьсгал ч өөрчлөгдөж их хурдан ялсан юм шиг санагдаж.
Дараагийн тоглох ээлжээ хүлээн ус залгилах зуур манай сургуулийн эрэгтэй шигшээ тоглох ээлж нь болчихож. Би ч гялс гүйж очоод үзэх нь мэдээж. Хайр минь оноо авчихаад над руу хараад винк хийдэг нь хичнээн эгдүүтэй гэж санана!
Ингэхэд тэр яагаад инээгээд байнаа? Миний эргэн тойронд дандаа охидууд байхад!
Ер нь би яагаад санаа зовдог билээ? Түүнийг минийх гэж нотлоод өгөхөд болоо юм биш үү.
Author's P.O.V:
Ингэж шийдээд Чэрин шууд л үсээ хойшоо болгоод цэх суугаад Нанаг өөрлүү нь харах болгонд босож зогсоод нэг бол томоос том зүрх гаргаад эсвэл ХАЙРААААА гэж гэнэт гэнэт орилсноор хажуу хавийнхаа хүмүүсийн нүдийг өөр дээрээ татаж, сүүлдээ өөрөө ч чадахгүйгээ мэдрээд буцаад суусан юм даа.
Chaerin's P.O.V
Ээ бурхан будда минь. Ямар нүүрээрээ тийм юм бодож олов оо. Ер нь хардах гэж өвчин шүү. Би бүр галзуурч байгаа юм байна л даа. Угаасаа миний залуу байтал. Гэхдээ л дэндүү бүр дэндүү эгдүүтэй шүү. Даанч хайртай даа.
![](https://img.wattpad.com/cover/223396319-288-k413363.jpg)
YOU ARE READING
•YOUR LOVE FOR ME•
Romance•MY LOVE FOR YOU• өгүүллэгийн 2 дахь бүлэг. Жэмин: Чэрри? Би: Намайг Чэрри гэж дуудахаа болисон. Жэмин: Надад хамаагүй ээ. Чи хаана ч байсан зөвхөн миний Чэрри байх болно.